Манай улсын иргэн Өвөрмонголын Шилийн гол аймагт амиа хорлосон байдалтайгаар олджээ. Уг хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан бөгөөд талийгаач Б нь БНХАУ-ын иргэнтэй гэр бүл болон тус улсад амьдарч байсан аж. Талийгаачийн цогцсыг тус аймгаас авчирч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ. Мөн хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)