Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эх орончид хаачив: Туул гол уйлж байна

2015-6-19
0
ЖИРГЭХ

Туул голд аюул нүүрлэж, харангын дохио улам чангаар дэлдэх боллоо.

 

Сая гаруй хүн амтай нийслэлчүүдийг ундаалдаг Туул гол 2013 онд дэлхийн хамгийн бохирдол ихтэй голуудын тавдугаар байрт жагсаж байсан бол өнөөдөр бараг нэгдүгээрт орохоор аймшигтай нөхцөл байдал нүүрлээд байна.

 

Туулын бохирдол хэрээс хэтэрч өнөөдөр гол бус өмхий балчиг болжээ. Энэ л сэтгэл урагдам өнөөгийн дүр төрх, маргаашийн ирээдүйн төлөө дуугүй өнгөрч боломгүй мэт санагдав.

 

Туул гол чимээгүйхэн гашуудан уйлж байна. Ийнхүү өгүүлэхийн учир Туул гол цэвэр усаар бус цэвэрлэх байгууламжийн дутуу цэвэрлэсэн бохир усаар олон жил “тэжээгдсэний” эцэст өнөөдөр уйлж, уйлсаар устаж үгүй болох дээрээ тулаад байна.

 

Гэтэл энэ тал дээр анхаарах ёстой эрх мэдэлтэн, холбогдох албан тушаалтнууд нь анхаарал хандуулж, хатан Туулаа аврахын оронд “амыг нь барих” ажлыг зохион байгуулж, нүд хальтрам Туул голоос нүүрээ буруулсаар байгаа нь үнэхээр харамсалтай. 

 

Туул голын бохирдлын асуудал зөвхөн өнөөдөр яригдаж байгаа зүйл огтхон ч биш. 2000 оны эхнээс л Туул голын бохирдол гэх зүйл чих дэлсэх болсон. Тухайн үед Туул голыг бохирдуулагч гол хүчин зүйлүүдийн нэг болох Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэж, голын ай савыг хамгаалах ажлыг эрчимтэй өрнүүлсэн бол өнөөдөр ийм байдал үүсч, Туул уйлахгүй байсан.

 

Харин манай эрх баригчдад ийм сэтгэл дутсан. Үүнийг сүүлийн арван жилийн дотор Туулын хөвөөгөөр баригдсан барилга байшин, 50 гаруй жилийн настай Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн төрх, Туул голын ойролцоо хайрга элс олборлох зөвшөөрөл хүртсэн олон арван компаниуд илчилнэ.

 

Түүнчлэн гол усаа хамгаалах инээд хүргэм хууль, дүрмүүд. Тодруулбал “Гол, усны хамгаалалтын бүсийн дүрмийг зөрчсөн иргэд, үйлдвэр, албан газар, компани, пүүс хоршоолол, хувь нийлүүлсэн байгууллагыг Монгол Улсын Усны хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна” хэмээн хуулиндаа заажээ. Тэр хууль тогтоомж нь торгох, хохирлыг барагдуулах. Харин өнөөх барагдуулах хохирол нь ердөө 40-250 мянган төгрөг байх юм.

 

Энэ мөнгө Туулын хөвөөнд элит орон сууц барьж, ашиг олж байгаа хүмүүсийн цайны мөнгө биз. Ийм хуультай байсан цагт Туул голын ай сав хэзээ ч хамгаалагдахгүй нь ойлгомжтой. Манай улс ундны эх үүсвэрүүдээ хамгаалж, сүрийг бадруулаад байдаг атлаа эх ундарга болсон Туул голоо хөсөр хаясан нь үнэхээр хачирхалтай.

 

Уг нь хууль тогтоомжинд нэмэлт өөрчлөлт оруулах дуртай эрхмүүд энэ байдлыг мэдэхгүй бус мэдэж л байгаа байлтай. Сэтгэл байвал зүтгэл гардаг гэгчээр Туул голоо хамгаалахын тулд хууль дүрмээ чангатгаж, хэлсэн үгээ ажил болгох цаг ирснийг энд дахин өгүүлье.

 

ТУУЛ ГОЛЫН НУЛИМСЫГ АРЧИХ, АМИЙГ АВРАХ АЧТАН БАЙНА УУ?

 

Туулын бохирдолын гол буруутан нь яах аргагүй Төв цэвэрлэх байгууламж. Гэтэл энэхүү буруутан болж чичлэгдээд байгаа цэвэрлэх байгууламжийн ард нуугдаж байгаа тус газрын шинэчлэлийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах учиртай эрхмүүдийг л буруутгах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна.

 

Өдгөө эдийн засгийн хямралтай гэгдэж байгаа ч Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл бүтээл байгуулалтын ажлыг хэрхэвч хойш тавиж болохгүй юм. 

 

Олон жил дуншсан Төв цэвэрлэх байгууламжийг орчин үеийн техник технологи бүхий бүрэн цэвэрлэгээний байгууламж болгон шинэчлэхэд 900 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа. Энэхүү мөнгөний асуудал шийдэгдэж, шинэ цэвэрлэх байгууламж сүндэрлэх тэр л өдөр Туул гол аврагдах болно.

 

Гэтэл цаас төдийхөн дээр буусан энэхүү ажлыг шуурхай хийж, Туул голын нулимсыг арчиж, амийг нь аврах ачтан байна уу гэдэг л эргэлзээтэй байгаа юм.

 

Энэ байдлаараа үргэлжилсээр Туул гол бохирдсоор байвал нийслэлчүүд төдийгүй Туул гол урсан өнгөрдөг дөрвөн аймгийн 27 сумын иргэд ч хүнд байдалд орж Монгол Улс эмгэнэл зарлаад ч нөхөж боломгүй гарз тохиох болно.

 

Гэвч ийм байдал үүсгэхгүй тулд өнөөдрөөс л Туул голоо аврах ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна.

 

ЭХ ОРОНЧИД ХААЧИВ?

 

Төрийг засч байгуулах, төрийн түшээдээ сонгох эрх ард түмэнд байдаг. Бид ийм л хүч чадалтай агуу хүмүүс. Монголчууд нэгдэн нийлж, хүчээ нэгэн зүгт чиглүүлж чадаж байсан тэр л үедээ дэлхийн талыг эзлэж явсан агуу гүрэн.

 

Харин өдгөө нэн түрүүнд Туул голыг хамгийн ихээр бохирдуулж байгаа цэвэрлэх байгууламж, голын ай савыг дэрлэн байрласан барилга байшингуудыг цэгцэлж, элс хайрга олборлолтыг зогсоох ажилд л хүн бүр нэгдэн нийлж, үүнд дуу хоолойгоо хүргэх шаардлага бидний өмнө хэдийн иржээ.  

 

Гэтэл эх орон газар нутаг хэмээн цээжээ дэлдэгсэд хаачив. Туул голын аймшигт дүр төрхийг хэвлэл мэдээллээр дэлгэж, үнэнийг хүүрнээд байхад тэд огт дуугарахгүй, хөдлөхгүй байгаа нь бас ч хачирхалтай.

 

Уг нь үнэхээр эх орон газар шороондоо хайртай, хайрладаг бол эрх биш нэгийг бодож, хоёрыг хиймээрсэн. Чингисийн талбайн гадаа улс төр ярьж жагсахын оронд, хүний зураг шатааж цээрлүүлэх ёс үйлдэхийн оронд Туул голын эрэг дээрээ жагсах учиртай бус уу.

 

Мянга сонсохоос нэг үз гэдэгчлэн бохир усаар “тэжээгдэж эмгэнэлт байдалд ороод байгаа Туул голоо эрх баригчид минь нэг очоод харчихаач. 

24tsag.mn Б.Батчимэг 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
”Мэргэжлийн” ЗГ-ын баталсан ”Алт-2” хөтөлбөр ард түмний амьдралд гай тарьж эхэллээ
Хорвоод мэндлээд 22 хонож байсан хүүгийн алтан амь гишүүний сэнтийнээс хямдхан гэж үү
“Голомт фаннэйшнил групп” ХХК-ийн ноёрхлын байранд Хотын захиргаа толгой хорогдох нь
Хэвтэрт буй төрийн онош
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Зочин (202.131.252.213)
    УБ хан бохироо шингэлээд үүнийгээ эргээд ууж байна.
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (43.242.243.215)
    chi oro yavach yun eh oronchid yav gd bga ym
    2015 оны 06 сарын 21 | Хариулах
  • unen (45.49.214.15)
    alt baixgui uchir ashig abchiraxgui uchir ganbaatar terguutei jabxlan terguutei xumuus yag xodolj xaragdaach,,
    2015 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.10.22.144)
    Одоо бохир асгаад бүүр аймаар болсон байх хайран гол мөрөн минь бид жирийн л ард түмэн яах билээ идэж уусан хүмүүс аймшигтай шиитгэл хүлээх байлгүй
    2015 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.13.54)
    Uul usaa hamgaalaj dugarval barij horino doo
    2015 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.13.136)
    Uul usaa gesen setgeltei humuusiig barij horiod bhaar gol murunuu geh setgel mash ih baivch aigaad yaj ch chadahgui bna daa
    2015 оны 06 сарын 20 | Хариулах
  • saka (202.179.20.110)
    garchig in buruu l bna daa. end bugdiig zasah mongiig henii zasgiin gazar mongiig in tanaj hulgailj saijruulahgui yawsan be? gedgeeg medej oilgoh heregtei hiih yostoi ajilaa hiihgui shiniig barih buh bololtsoog in ugui hiichiheed eh oronchidiig zowhon buurtgeh in buruu
    2015 оны 06 сарын 20 | Хариулах
  • saka (202.179.20.110)
    garchig in buruu l bna daa. end bugdiig zasah mongiig henii zasgiin gazar mongiig in tanaj hulgailj saijruulahgui yawsan be? gedgeeg medej oilgoh heregtei hiih yostoi ajilaa hiihgui shiniig barih buh bololtsoog in ugui hiichiheed eh oronchidiig zowhon buurtgeh in buruu
    2015 оны 06 сарын 20 | Хариулах
  • иргэн (182.160.0.80)
    Оюунтолгой Таван толгой шиг мөнгө өгөхгүй юм чинь эх орончид Туул голыг тоохгүй ээ
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • иргэн (182.160.0.80)
    Оюунтолгой Таван толгой шиг мөнгө өгөхгүй юм чинь эх орончид Туул голыг тоохгүй ээ
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (185.64.196.72)
    hogiin uut gej mungu urj , uchnuun terbymaar udej iij suuhiin orond hamgiin turund tsberelh baiguulamjaa uud ni tatah,5 - r tsahilgaan stantsaa bosgoh estoi baital ene oligarhudiin bairilgiin kompaniud basajsaar,hotoor duuren emh zambaaraagui barilguud chanargui barigdsaar baigaa ni unen bizdee
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • zochin (185.64.196.72)
    End eh oronchid bish niit mongolchuud uy bodoj bn gej bichih estoi,Hotiin darga Batuul metiin umsad zoriulj bicheech
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.142.192)
    Энэ нээрээ юу бодож бичдэг хүн гэхээрээ ингэж элийрч бичдэг байнаа.ард түмэн төр засагт татвараа төлж эх орон ард түмнээ хайрлаж халамжилаа гэдэг .туул голыг эх орончид бохирдуулаагүй төр засаг бохирдуулаад байгааг ядаж мэдэж байна уу.эх орончид ямар нохойд барьдаг модуу.болохоо байхаар ч эх орончдыг буруутган болохгүй байна гэж хэлээд тэмцсэн ч эх орончдыг буруутгана.та нар жаахан эрүүл ухаанаар юм бичиж сураачээ
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
    • шаа
      зайл чи оюуны хомсдолтой юу
      2015 оны 06 сарын 19
    • шаа
      зайл чи оюуны хомсдолтой юу
      2015 оны 06 сарын 19
    • шаа
      зайл чи оюуны хомсдолтой юу
      2015 оны 06 сарын 19
  • Зочин (103.26.193.39)
    irged bid ch usgvideltei temtseh heregtei bh
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.193.39)
    Denduu ym uneheer denduu ym bi barag uillaa ard tumen bid ch yu hiih ystoigoo mdedhgui bn. Ene ajliig hen zohitsuulah ystoi ym hen temtseh ym geeed l olon2 bodol tolgoid ergeldej bn
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • ЗОЧИН (182.160.40.254)
    Улс оронд ямар ч хариуцлага байхгүй болсоны жишээ бол ТУУЛ ГОЛЫН БОХИДОЛ. Хэн ч хариуцлага хүлээхгүй, Туул голын сав газар, УСУГ, БОНХАЖЯ, гээд олон байгууллага бий. Хэн ч хэзээ ч хариуцлага хүлээхгүй. Харин одоо байдал улам дордох өнгөтэй боллоо. БОНХАЖЯ Туул голын сав газрын усны нөөцийг дахин үнэлэх ажлын тайланг хамгаалуулах гэж байна. Усны нөөцийн зөвлөл энэ тайланг удахгүй хэлэлцэнэ. Энэ том зөвлөлийн дарга нь газрын дарга статустай нэг геофизик инженер, зөвлөлийн гишүүн нь энэ тендерийг авсан Доржсүрэн гэдэг нөхөр нь зөвлөлийн гишүүн байх жишээтэй. Тендерийг зөвлөлийн гишүүд нь авч өөрсдөө тайланг хамгаалдаг аймшигтай байдал Улаанбаатар хотын ундны усны нөөцийг устгах, эсвэл бүр их байгаа гэж иргэдийн тархийг угаах, ямар ч дүгнэлт гарч мэдэхээр байна. Энэ нөхөд олон тендерийг хуйдалдаж авсан. Сая ХААГ-аас зарласан Завхан аймагт хийх хайгуулын ажлын тендерийг усны нөөцийн зөвлөлийн гишүүн Бадрах, Баттөмөр нарын Ар чандмань ХХК авсан байх жишээтэй. Энэ ХОРШИЛ олон жил энэ компани
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
    • зочин
      Ийм хуйвалдагч нар усны нөөцийн зөвлөлд байгаа бол Улаанбаатар хот устай, усгүй болохыг бид битгий хэл хэн ч мэдэхгүй юм байна. Бид нар хуйвалодагч нарын гарт бүрэн оржээ дээ. Одоо янана аа. Хариуцах эзэн байна уу.
      2015 оны 06 сарын 19
  • зочин (202.179.10.70)
    Нээрээ их аварга яагаад дуугуй сууна вэ.
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.169.49.66)
    Улс төрчид бас эх орончид мөн үү?
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (206.75.247.226)
    Жавхлан, Бат-Эрдэнэ аврага, Ганбаатар, Уянга, Даваасүрэн, Баасан авгай хаана байна? Бүгд жагсаж, шантаажилж олсон жаахан мөнгөөрөө Наадамдаа бэлдээд завгүй
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (206.75.247.226)
    Туул гол мөнгө өгдөггүй болохоор Жагсагчид цалингүй ажиллахгүй ш дээ. Бороо, Оюу Толгойг ажиллуулахгүй гэж жагсдаг шантаажчид энэ асуудалд оролцохгүй, учир нь тэд Эх орон гэж юу байдгийг ч ойлгодоггүй, ухнууд юм даа
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.22.149)
    Чи өөрөө авраач.хүн буруутгаад байхаар
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.141.175)
    эх орончид хичнээн тэмцээд яах юм эрх баригчид нь сонсох биш, элс рүү очоод шээчихсэн нь дээр. ард түмэн нь дэмжих биш алттай л бол ус хэрэггүй гэж үздэг юм чинь. эх орноо гэсэн сэтгэлтэй нэгнээ элдвээр хэлж гүтгэж гутаан доромжлоод байх юм чинь тэд чинь бас хүн юм чинь гомдох сэтгэлтэй. туулын уснаас эх орончид зөвхөн уудаг биш эрх баригчид ч уудаг эрхэм бичээч та ч гэсэн уудаг улаанбаатарчууд бүгдээрээ уудаг бусдыг элдвээр хэлж турхирч өөрсдөө улаан нүүрээ гаргахаас ичээд суудаг улсууд өөрсдөө гараад тэмцээч бэртэгчин царайлчихаад хулчииж суухаар.
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • зочин (203.91.117.4)
    эх орончид ноён уулаа хамгаалж мөнгө олох гээд завгүй. уул уурхайн сезон эхлэж байдаг
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.24.40)
    mungunii unegui Tuul golyg maani eh oronchid nertei garuud yu gej toohov dee..
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Бичээч (150.129.140.44)
    Үнэхээр харамсалтай байна. ОЮУНХОРОЛ гэж сайд Туул голын амыг барьсан сайдаар тодрох нь дээ. Шал хэрэггүй улс төр ярьж уруулаа цорвойлгоод урьдахаа муулахаас өөр зүйл үгүй СООСК-той авгай. Нэг санал байна. Цагаан суврагын ордыг улсаас ард түмнээс үнэгүй авч чадсан НОМТОЙБАЯР зурагтаар ярьдаг шигээ эх орноо улсаа бодож нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хатан Туул голыг аврах зориг гаргах байлгүй дээ. Тэтгэврээр улс төр хийсээр байтал чинь тэр хөгшид маань усгүй харангадаж үхэхээ туллаа шүү дээ. Төр засаг анхааръя.
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Us (121.161.85.126)
    Baihgui usgui bolloo bugd niseed garaad yavaad ogno uchir n buh mongo n gadaadad bga ta nar harj baigaarai odoo bga ene 76 hen ch hiviasaa 100 tsaas gargaad hiih hun baihgui ene bol tuiliin unen
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    5 цаг 7 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    5 цаг 44 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    5 цаг 56 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 5 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    6 цаг 18 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Өчигдөр 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Өчигдөр 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Өчигдөр 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Өчигдөр 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Өчигдөр 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК