Барилгаас унасан төмөрт хүн цохигдож нас баржээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт баригдаж буй иргэн Т-н барилгын 10 дугаар давхраас унасан төмөрт нэг хүн цохигдож нас барсан байна.Ослын газарт нийслэлийн Онцгой байдлын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, иргэн Г /48 настай, эмэгтэй/ цохигдож нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)