СБД-ийн нутаг Зуслангийн зам, Гоодойн зуслангийн гүүрний зүүн замд Т.Приус маркийн авто машины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээвэрийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож жолооч 43 настай эрэгтэй Н гэмтсэн байна.
Мөн Архангай аймгийн Тариат сум, Тэрх баг Салтын нуур гэдэг газар асфальтан замд Benz-320 маркийн машинтай жолооч Ц онхолдож зорчигч 37 настай эрэгтэй Б нас барсан байна.
Түүнчлэн, Өмнөговь аймгийн Ханбогд сум Хөгжил ХХК-ны байрны хойд замд Т.Марк-2 маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 01 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироож 24 настай эмэгтэй Н-г гэмтээсэн ноцтой ослууд гарчээ.
Д.Ундрах /24tsag.mn/