Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Зоригтбаатар: Монгол хүүхдүүд “Хөх цэрэг” болно

2015-6-19
0
ЖИРГЭХ

        “Хөх цэрэг” аялалын удирдагч С.Зоригтбаатартай ярилцлаа.

 

-Хүүхэд байхад зуны амралт гэдэг баярт үйл явдал болдог байлаа. Аймгийн төвийн хүүхдүүд голдуу хөдөө явдагсан?

 

-Үнэхээр сайхан. Эртнээсээ монголчууд урин дулаан цаг ирэнгүүт суурин газрынхан ч ялгаагүй хөдөөлөх, зусландаа гардаг байлаа шүү дээ. Адуу малын араас давхиж, хонь мал усалж эр бие чангардаг байлаа. Хоормог таргаар ходоодоо борлуулж, хүрэн тугал шиг хүүхдүүд бороон дундуур гүйж явдагсан. Малын бэлчээрт  уран зохиолын ном уншиж, үеийнхэнтэйгээ барилдаж, гол усанд сэлдэг байж. Зундаа ингэж амарч байсны хүчээр хамрын ханиадгүй өвлийг давж, эрүүл шүдтэй, илүү дутуу мах мариагүй өсч байсан юм.

-Өнөөгийн амьдралын хэв маягаас тэс өөр байжээ?

 

-Яг үнэндээ бол суурин амьдрал, цахим ертөнц хүүхдүүдийг мааь сул дорой болгож байна. Сургуульд ороод хараарай. Ихэнх хүүхэд харааны шилтэй, аахилж уухилсан бандайсан жаалууд гар утсаараа тоглож байгаа. Ядахдаа зуны амралтаараа эрүүл агаарт хэд хоног амараасай, комьютерээс хол байлгаасай гэсэндээ  “Хөх цэрэг” аялалыг зохион байгуулдаг болсон.

 

-Хүүхүүдийг хөдөө аялуулна гэсэн үг үү?

 

-Хөдөө аялна гэж байгаа маань учир утгагүй хад чулуу үзүүлэх, агаарт гарган унтуулахын нэр биш юм. Бүгд утга төгөлдөр, агуулгатай, зохион байгуулалттай, тайлбар бүхий аялал хийх болно. Нөгөөтэйгүүр хүүхдүүдэд харгана түүгээд ил гал дээр цай чанах, тэнгэр ажиглаад бороо орохыг мэддэг болоосой гэсэндээ танин мэдэхүйн, амьдрах ухааны аялал зохион байгууулах юм. Тэгээд ч суурин амьдрал биднийг төрөлх байгалиас ямар их холдуулна вэ. Хавар цагт хотон дотор хонь яраглахад сэрдэг байлаа. Ийм сонор соргог. Тэнгэрт үүлгүй шахам байхад “Бороо үнэртээд” гэх хөгшчүүд яасан мундаг юм бэ. Би бол хөдөөний амьдралын зах зухаас л мэднэ. Хүүхүүдийг би мал малла гэж байгаа биш. Гэхдээ байгаль, эцэг өвгөдөөс дамжин ирсэн харах, амтлах, сонсох, хүрэх, хүртэх гэсэн таван мэдэрхүйгээ онгойлгох хэрэгтэй. Монголчуудыг зураа дахь мэдэрхүйтэй гэж ярьдаг. Тэр нь зөн совин, алсаас мэдрэх чадварууд шүү дээ. Энэ гайхамшигтай чадварууд байгаль дээрээ сэрж онгойдог юм. “Хөх цэрэг” аялал бол хотын ойролцоо байдаг шиг зурагт үздэг, комьютер тоглуулдаг цаг нөгцөөх амралт биш.

 

-“Хөх цэрэг” болохын ач холбогдол юу юм бэ?

 

- Хүүхдүүд паркийн, зуслангийн гялгар тоглоомоос уйдаад хөдөө аялах дуртай болсон. Нэгд уул усны нэр тогтоож, үнээ мал хэрхэн саадаг, гэр барих, домог яриаг хүртэл сонсох болно. Аян замдаа нөхөрлөл зохиож, хамт олонч болдог юм. Америкт скаут гэж бий. Оросод Төмөр ба түүний нөхөд гэж бий. Монгол хүүхдүүд “Хөх цэрэг” болдог юм. Хүүхдүүдийг эх оронч хүмүүжилтэй, байгаль дэлхийгээ хайрладаг болгох зорилгоор 2004 онд одоогийн УИХ-ын эрхэм гишүүн С.Ганбаатар “Хөх цэрэг” төслийг санаачилсан.Энэ бол Монгол Улсын үндэсний хөтөлбөр юм.

-Скаутын тэмдэг, малгай, хувцас, зангиа гээд байдаг даа. Тийм зүйл бий юу?

 

-Хөх цэргүүдэд зориулсан хувцас, зангиа яригдаад л байна. Яг ямар хувцасаар жигдрэх вэ гэдэг бодолцох асуудал. Хэд хэдэн оёдлын компанитай яриад л байна даа.

 

-Энэ жил хаашаа явах бэ?

 

-12-16 насны ангилалынхан маань Хөвсгөл аймаг руу арав хоног явна. Зам дагуу аймгууд, түүхийн дурсгалт газар, ховор үзмэрүүдтэй танилцана. Хоргын тогоо, Тайхар хад, Чулуутын гол, гол мөрөн, Заг байдрагийн гол, Эрдэнэ зуу, Амарбаясгалант хийд, рашаан булгууд, Хөвсгөл далай гээд үзэх зүйл бий. Очих газар болгон түүхтэй, домогтой, он цагийн гэрч юм. Бүрэнхаан уулын энгэр Ивэнгийн голын эхэнд  байрлах Амарбаясгалант хийд л гэхэд 1737 баригдаж дууссан барилга. Үлгэр домог шиг цаг үеийг туулж ирсэн бүтээл шүү дээ. Тэр газраар очиход л хүүхдүүд түүх болоод Монголын урчуудын ур чадварыг үзэх боломжтой юм.Үндэсний цөөнх гэгдэж 200 гаруй цаатан, 2000 мянган цаа буга Хөвсгөлийн тайгад үлдчихээд байна. Тэдгээр уйгар хэлтэй, түрэг угсааны  үндэстэнг хайрлах, хамгаалах, тэдний мөн чанарыг хүүхдүүд ойлгох цаг болсон. Яг үнэндээ бол цаатан битгий хэл цаа буга үзээгүй хүн олон байгаа шүү дээ.

 

-“Хөх цэрэг” аялалд эцэг эхчүүд хүүхдээ явуулах  дуртай байдаг юм билээ?

 

-Бас нэг хэлэх асуудал суурин газрын хүүхдүүдэд илүүдэл жинтэй  болчихлоо. Энэ зовлонгоос салах арга бол хөдөлгөөн юм. Ний нуугүй хэлэхэд “Хөх цэрэг”-т явсан хүүхэд жингээ багасгасан тохиолдол бий. Өглөө эрт босоод гүйх, ачаа бараагаа янзлах, хоол цайгаа бэлтгэх гээд хөдөлгөөнтэй байлгана. “Хөх цэрэг”-т бие даах чадвар, өөрийгөө илэрхийлэх байдал сайжирч нойрмоглоод байдаггүй л болчихдог юм. Тэд нар чинь “Хөх цэргүүд” шүү дээ.

-Хүүхдийн АХА нэвтрүүлгээр тугалыг ботго гэж нэрлэж байгаа харагдах юм?

 

-Тэр хүүхдийн буруу биш шүү дээ. Ихэнх сургуулийн хөтөлбөр дэлхийтэй хөл нийлүүлэх гээд мал аж ахуйн талаарх хичээл орохоо байсан. Намайг дунд сургуульд байхад адууны тамга, малын зүс, чөдөр зангидахыг заадаг байлаа.”Хөх цэрэг” аялалд яваад ирсэн хүүхэд малын зүс, нас, уул усныхаа нэрийг тогтоосноос гадна байгаль дэлхийгээ хайрлах үзэлтэй болох ёстой. Эх орноо гэсэн үзэл төлөвшсөн хүүхэд ээж ааваа хайрладаг юм.

 

-Дуу бүжиг заах уу?

 

-Дуу бүжиг, галын наадам, гитарын аялгуугүй аялал гэж юу байх бэ. Өөрийгөө илэрхийлэх буюу бүрэг байдлыг халах зорилго ч бий.

 

-Ямар хүмүүс хүүхдүүдийг хариуцаж явах юм бэ?

 

-Төслийн санаачлагч УИХ-ын гишүүн С.Ганбааатар хүүхдүүдтэй маань нэг өдрийг хамт өнгөрөөхөөр төлөвлөгөө боловсруулсан. Мөн Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Ц.Баатархүү, Ой тогтоолтын мастер Х.Хатанбаатар, Мисс Батцэцэг, дуучин А Сооl, ТВ коктайль хамтлагийнхан болон миний бие хүүхдүүдтэй хамт явна. Үүнээс гадна олон улсын болон үндэсний сургагч багш нар байнга хамт байна.

 

-Бүртгүүлэхийг хүсвэл хаана хандах вэ. Бүртгэл хэзээ хүртэл явагдах вэ. Хэрхэн холбоо барих уу?

 

-Энэ сарын 25-ыг хүртэл Лектор төвд бүртгүүлэх боломжтой. Аялалын баг маань энэ сарын 29-нд Чингисийн талбай дээр нээлтээ хийж, ирэх сарын 8-нд “Монголын Лектор төв”-ийн гадаа хаалтаа хийснээр өндөрлөх юм. Бидэнтэй 70101839 гэсэн утсаар холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • saraa (150.129.143.152)
    sain bn u. manai huu gadaadad surdag. zuniihaa amraaltaar ireed ene aylald ybj bsiin. ylanguya gadaadad surdag huuhduuded ih heregtei surgamjtai aylal ym bilee. huuhded maani ih taalagdsan
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • eej (150.129.143.152)
    turuu jil huuhdee ybuulj bsan. hentii aimar ruu. huuhed ih zuil surdiin bn lee. biy daah chadwar, neelttei haritsaa, baigali delhiigee hairlah gd. ene jil dahiad ybuulnaa. ta buhend amjilt husry
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Zol jargal (203.194.114.202)
    Odoo ydag bolsiin boldoo manai hvvg ywaj bhad tiim shashinii tuhai yrij bga gvv gesen de
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.237.217.165)
    МҮҮН-ий шашин одоо бүр хүүхдүүд рүү чиглэж эхлэх нь энэ үү. Нэр нь их гоё. Энхтайван, эв нэгдэл, аз жаргал, хөх цэрэг, гэх мэт гэх мэт
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Sain eej (203.194.114.202)
    manai hvvhed 12 angi tugsuj bga Shalgalt uud awagdaj bga uchraas ywuulaj chadah gv bolood bna 7sariin dunduur dahin zohion baiguulaj boloh gv yu esgvv bol jild gants gan udaa ywah ymuu
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Bold (203.194.114.202)
    Hezee bvrtgel duusah bee Amraltiin udrvvdeer bvrtegj bga yuu
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
    • Huh tsereg
      88441402 dugaaraas delgerengui medeelel awna uu huh tsereg aylaliin tuhai
      2015 оны 06 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    2 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    3 цаг 10 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    21 цаг 26 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    22 цаг 6 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    22 цаг 11 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    22 цаг 21 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    22 цаг 31 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    22 цаг 58 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    23 цаг 25 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    Өчигдөр 12 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    Өчигдөр 12 цаг 37 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК