2015 оны 6 дугаар сарын 21-нээс 6 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
21,22-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн төв хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд ихэнх нутгаар, 24-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.