Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чөлөөт бөхийн холбоо ”Баавгай” Б.Батцэцэгийг хөсөр хаяав уу?

2015-6-23
0
ЖИРГЭХ

        Зовох цагт нөхрийн чанар танигдана гэсэн үг байдаг. Хэн нэгнийгээ дэвжин дээшилж байхад нь бус өвдөж зовж явахад нь тусламжийн гараа сунгах шиг сайхан, буянтай үйл гэж үгүй.  

 

Залуучуудын анхдугаар олимпийн аварга ОУХМ "Баавгай" Б.Батцэцэг өдгөөгөөс гурван жилийн өмнө бэлтгэл хийж байгаад хөлөндөө хүнд гэмтэл авч улмаар бэртэл нь хүндэрч спортын алтан дэвжээнээ гарч чадахгүй байгаа билээ.

 

23-хан настай тамирчин маань цаашид их спортдоо эргэн ирэхийн төлөө, эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа цуурайтуулахын төлөө өнөөдөр бэртэл гэмтэлтэйгээ шүд зуун тулалдаж байна.

 

“Би энэ спортоор хүүхэд байхаасаа л хичээллэж эхэлсэн болохоор үхэн үхтлээ л чөлөөт бөхөөр амьдарч, амьсгалах болно” хэмээн хоолой зангируулан ярих түүний энэ л ярианаас бөхөд ямар их хайртай, бөх гэх зүйлтэй амьдралаа нэгэнт салшгүй холбосон болохыг ойлгож, түүнд туслаж үнэний дуу хоолой болох хүсэл сэтгэл төрсөн юм.

 

БИ ХУРДАН ЭДГЭЭД ТА БҮХНИЙХЭЭ АЧИЙГ ХАРИУЛЖ, ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ДЭЛХИЙН ТАВЦНАА ЦУУРАЙТУУЛАХ БОЛНО

 

Бөхөд хайртай, бөхийн спортыг хүндэлдэг ард түмэн түүнд туслахаар хэдийн өглөгийн гараа сунгаад эхэлжээ. Түүнд туслах аяныг "Баавгай" Б.Батцэцэгийн өсөж төрсөн нутаг болох Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Залуучуудын холбоо өрнүүлээд нэлээд хугацаа өнгөрч түүний эмчилгээний зардалд нэг сая гаруй төгрөг цугларсан байна.

 

Энэ талаар Б.Батцэцэг ярихдаа “Надад итгэж, намайг дэмждэг хүмүүс сэтгэлийн болон эдийн засгийн тусламж үзүүлж байгаад үнэхээр их баяртай байна. Одоогоор /хандивын тоглолт хийхийн өмнө/ нэг сая 200 мянга орчим төгрөг цугларсан байгаа. Энэ бол их мөнгө. Намайг гэсэн сэтгэлтэй, бөхөд хайртай хүмүүсийн өглөг. Та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Би хурдан эдгээд та бүхнийхээ ачийг хариулж, эх орныхоо нэрийг мандан бадруулах болно” хэмээн өгүүлсэн.  

 

"Баавгай" Б.Батцэцэгт туслах хүмүүсийн цуваа үүгээр зогсоогүй юм. МУГТ Э.Ням-Очир, МУГТ Г.Мандахнаран нарын санаачилгаар “G.B.O” энтертайнментын залуус өнгөрсөн амралтын өдөр “Сэтгэлийн илч” хэмээх эмчилгээний хандивын тоглолтыг зохион байгуулж, Монголын нийтийн болон рок поп, хип хопын хамтлаг дуучид оролцож ая дууны цэнхэр хадаг өргөсөн билээ.

 

Харин тоглолтоос хэдэн төгрөг цугларсан, эмчилгээний зардал бүрдсэн эсэхийг зохион байгуулагчдаас тодруулахад “Одоогоор эцсийн мөнгөн дүн гараагүй байна. Бид албан байгууллагуудад билетээ өгчихөөд тооцоогоо эцэслэн хийгээгүй байгаа. Гэхдээ нэлээд их билет зарагдаагүй үлдсэн. Ямартай ч энэ тоглолтыг үзэж, эмчилгээний зардалд хандив өргөсөн ард түмэн, тоглолтод оролцсон хамтлаг дуучиддаа маш их талархаж байна” хэмээсэн.

 

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ ТҮҮХИЙГ БИЧИЛЦЭХ ТАМИРЧИНГААСАА ЧБХ “НҮҮР БУРУУЛАВ”

 

"Баавгай" Б.Батцэцэгт туслахыг хүссэн, туслаж байгаа хүмүүс олон. Гэвч түүний Чөлөөт хэмээн овоглож байсан Чөлөөт бөхийн холбоо өнөөдрийг хүртэл сураггүй.

 

Ангийн анд, амьдрал хамт байсан нөхдийнхөө төлөө сайхан сэтгэлтэй хүмүүс чадах бүхнээ хийж байна.

 

Гэтэл цагтаа чөлөөт бөхийн холбооны шигшээ багийн тамирчин байсан "Баавгай" Б.Батцэцэгийн төлөө холбоо юу ч хийхгүй, юу ч хэлэхгүй байгаа нь мөн л хачирхалтай.

 

Чөлөөтийнхөн сүүлийн үед хөнжил дотроо хөлөө жийлцэж нэгнийхээ улыг шагайхаас өөр зүйл хийхгүй байна хэмээн шүүмжлэх хүмүүс олон. Үүнийг ч "Баавгай" Б.Батцэцэгт хандаж байгаа Чөлөөт бөхийн холбооны байдал нотлох мэт санагдана. 

 

Өвчин зовлондоо шаналж, их спортдоо эргэн ирэхийн төлөө тэмцэж буй түүний талаарх мэдээлэл тасралгүй хөвөрсөөр байгаа. Энэ л мэдээллийн эрин зуунд Чөлөөт бөхийн холбоо, холбооны удирдлагууд юу ч мэдээгүй суугаагүй нь л лавтай.

 

Уг нь сөхөрсөн нэгнээ татаж авах, зовсон нэгэндээ туслах Монгол жудаг тэдэнд баймаар л юмсан.

 

Монголын Чөлөөт бөхийн холбоо холбооныхоо ирээдүйг бичилцэх тамирчиныхаа төлөө нэгийг хийгээсэй хэмээн хүсэх хүмүүс олон байгааг ч энд дахин дуулгая.

 

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАГАЛГАА НЭРЭЭР  Б.БАТЦЭЦЭГИЙГ ХӨЛГҮЙ БОЛГОХ ШАХЖЭЭ

ГССҮТ Б.Батцэцэгт пластик хадаасаар хадсан хэмээн хэлсэн ч төмөр хадаас хөлнөөс нь гарч иржээ.

 

Алтан гартай эмч нарын ач буяныг магтан бишрээд барамгүй. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж хохирсон иргэд нэлээд байдгийн нэг нь "Баавгай" Б.Батцэцэг.

 

Тэрбээр 2012 онд хөлөндөө гэмтэл авч ГССҮТ-т очиж, дурангийн хагалгаа хийлгэсэн байна. Харин дараа нь шөрмөс залгах хагалгаанд орох болоход  “Солонгос улсаас эмч нар ирж хагалгаа хийх гэж байгаа чамд 2 сая гаруй төгрөгийн өртөгтэй хагалгааг үнэ төлбөргүй хийж өгье” гэх саналыг эмнэлгийн эмч нар тавьжээ.

 

Мэдээж 2 сая гаруй төгрөгийн өртөгтэй хагалгааг үнэ төлбөргүй хийлгэх гэж байгаадаа Б.Батцэцэг үнэхээр их баярлаж, хагалгаа ч амжилттай болсон байна. Тухайн үед эмч нар “Хөлийг чинь пластик хадаасаар хадсан болохоор эдгэрэлт нь хурдан ямар нэгэн айх зүйл байхгүй” хэмээжээ. 

 

Гэвч энэ баярт үйл явдал удаан үргэлжилсэнгүй, жил гаруйн дараа л тараа таниулж, хагалгааны үр дүн мэдэгдсэн байна. "Баавгай" Б.Батцэцэгийн хөл өдрөөс өдөрт муудаж, бэлтгэл сургуулиалтаа хийх нь бүү хэл хоёр хөл дээрээ ч явахад хүндрэлтэй болжээ.

 

Ингээд эмнэлэгт хандахад “Өмнөх хагалгааны төмөр хадаас ясыг чинь үрэвсүүлж, улмаар өвдөгний хүүдий урагдсан байна. Тиймээс хөлдөө байгаа төмөр хадаасаа яаралтай авахуулах шаардлагатай. Харин үүний дараа чагтан холбоосыг холбох, шүрмэс залгах хагалгааны тухай ярих боломжтой” хэмээжээ. Ингээд тус хадаас авах хагалгааг Сонгдо эмнэлэг үнэ төлбөргүй хийж өгч, түүнд цааш алхах боломжийг нээж өгсөн байна.

 

Бөх хүний жудаг гаргаж, "Баавгай" Б.Батцэцэг энэ талаар дэлгэхийг хүсэхгүй байсан ч учир шалтгааныг мэдсэн бид энэ эмгэнэлт зүйлийн талаар дуугүй өнгөрч чадсангүй.  

 

Хэн нэгэн гадаадын эмч нар гэхээр хөл алдан гүйдэг Монголчуудын хэнэггүй зан, хариуцлагагүй эмч нараас болж өнөөдөр Б.Батцэцэг нулимс дуслуулан байж ард түмнээсээ эмчилгээний зардал гуйж сууна.

 

Хэрэв энэ хүнд тухайн үед төмөр хадаас гэдгийг нь хэлсэн бол өнөөдөр тэрбээр ийнхүү өвчиндөө шаналж, арга баран суухгүй байсан байх.

 

Гэвч юуны учир, хэний төлөө залуу тамирчинг маань хуурч, эрүүл мэндээр нь тоглох болсон нь үнэхээр хачирхалтай.

 

Уг нь тангараг өргөсөн эмч нар өвчтөнийхөө эрүүл мэнд, амь насыг санаатай хохироогүй л байлтай. Гэхдээ л Б.Батцэцэгт төмөр хадаасыг пластик хадаас хэмээн хэлж, түүний амьдралаар “тоглосон” байна.

 

Харин өнөөдөр бүх зүйл илж болж, Б.Батцэцэг 20 сая төгрөгийн өртөгтэй хагалгаанд орж чадвал их спортдоо эргэн ирэх итгэл найдвар байгаа нь сайхан.

 

Тиймээс буух эзэнтэй, буцах хаягтай энэ эмгэнэлтэй хагалгааны золиос, туршилт болсон түүнд тухайн үед хагалгаа хийсэн, хагалгаа хийлгэх эмч нарыг урьж авч ирсэн нөхдүүд нэгийг бодож хоёрыг хийгээсэй хэмээн хүснэм.   

 

 Б.БАТЦЭЦЭГИЙН АМЖИЛТ, ЯЛАЛТЫГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ

 

        Чөлөөт бөхийн спортод тавхан настайгаасаа хөл тавьсан Б.Батцэцэгийн энэ спортод гаргасан амжилт ялалт багагүй. Тэрбээр өсвөрийн болон залуучуудын УАШТ-ний дөрвөн удаагийн аварга, Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, “Mongolia open”-оос мөнгө, залуучуудын ДАШТ-ээс хүрэл, Залуучуудын анхдугаар олимпийн аварга зэрэг томоохон амжилт гаргаж тив дэлхийд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж явсаныг түүх гэрчилнэ.

Б.Батчимэг

www.24tsag.mn

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
”Мэргэжлийн” ЗГ-ын баталсан ”Алт-2” хөтөлбөр ард түмний амьдралд гай тарьж эхэллээ
Хорвоод мэндлээд 22 хонож байсан хүүгийн алтан амь гишүүний сэнтийнээс хямдхан гэж үү
“Голомт фаннэйшнил групп” ХХК-ийн ноёрхлын байранд Хотын захиргаа толгой хорогдох нь
Хэвтэрт буй төрийн онош
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Байгаль (182.160.33.157)
    Дагваа аварга туслахгүй юм болов уу?
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • aagii (103.26.193.4)
    amjilt husie
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • н (150.129.141.140)
    НОмын сан зарна 95705545 , Дээр үеийн ховор хуучин 20 30 40-д оны хэвлэл сэтгүүл, Монголын дэлхийн сонгодог романууд, Сүүлийн үеийн шинэ номнуудаас бүрдсэн,
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Zochin (61.31.89.133)
    Unegui yum unegui bg gej uxaantan unen xelj,,, ter xiisen geed bgaa emch nar chini UB bgaa bol uzuuleed zuvluguu avaad daraa xiix emchilgeegee yariltsaj bolx l xugtsatsaa,,,xun uuruu eruul menddee ontsgoi anxaarna,,xadaasiig avxad xen gedg emch mungu nexev, anx xen gedeg emch shoudav...
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • зас (93.216.69.77)
    Хүнийг хочилж нэрлэхээ боливол яасан юм бэ? Овоглох овог нэртэй хүн байлгүй дээ.
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    18 цаг 52 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    19 цаг 31 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    19 цаг 37 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    19 цаг 46 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    19 цаг 57 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    20 цаг 23 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    20 цаг 50 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    21 цаг 28 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    21 цаг 45 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    22 цаг 10 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    22 цаг 13 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    22 цаг 55 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    23 цаг 1 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК