"Гулгаа массаж" нэрийн дор охидын биеийг үнэлүүлж байсан хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа билээ. Уг хэрэгт цөөнгүй бүсгүй холбогдон шалгагпж байгаа.
Гэтэл энэ төрлийн хэрэг буурахгүй, дахин шинээр бүртгэгдсээр байгааг цагдаагийн байгууллагаас онцоллоо. Тухайлбал, өчигдөр БГД-ийн 5-р хороонд байрлах “Ф....." саунд 28 настай А гэгч нь бусдын биеийг хүчээр үнэлүүлж байсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Улмаар уг эмэгтэйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйл ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)