Сургууль, цэцэрлэг амарсантай холбогдуулан эцэг эхийн хараа хяналт суларч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Гэмт этгээдүүд хараа хяналтгүй байгаа хүүхдүүдийг ашиглаж гэмт хэргээ үйлдэх тохиолдол энэ үеэр цөөнгүй гардаг. Тухайлбал, өчигдөр л гэхэд цэцэрлэгт тоглож байсан 10 настай хүүхдийг хүчиндэхийг завдсан хэрэг гарсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Мөн хүүхдийн тоглоомын талбай, хүүхэд олноор цугладаг газрыг камержуулахыг олон нийтэд анхааруулж байна.
Д.Дуулим