Даваа гарагт Дорноговь аймгийн Сайншанд сумаас 51 км-т "Suzuki" маркын автомашин онхолдсон ноцтой осол гарлаа. Ослын улмаас таван хүн газар дээрээ нас барж, хоёр хүн гэмтсэн байна. Иймээс хөдөө орон нутгийг зорихдоо тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулж, мөн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, жолооч болон зорчигчдоо хамгаалах бүсийг заавал хэрэглүүлж хэвшихийг Замын цагдаагийн газраас анхааруулжээ.
Д.Ундрах /24tsag.mn/