Өчигдөр Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн нутаг Сундуйл гэдэг газар автозамын 107-108 тэмдэгтийн хооронд автозам дээр осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг НОБГ-т өгчээ.
Дуудлагын дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдыг очиход “Porter” загварын бага оврын ачааны автомашин, “Pronter” загварын дунд оврын ачааны автомашинууд мөргөлдсөний улмаас 40 орчим насны хоёр эрэгтэй төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байжээ. Аврах ангийнхан цогцсыг гаргаж дүүргийн цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Уг автомашинуудад сууж явсан 40 настай эрэгтэй, 38 настай эмэгтэй, 1 настай эрэгтэй, 9 настай эрэгтэй, 14 настай эмэгтэй нар хөнгөн гэмтсэн байсан тул дүүргийн эмнэлэгт хүргэж өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/