Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, тус хэлтсийн Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхтуяа, Түмэнжаргал нарт холбогдох авлига, албан тушаалын хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэх аж.
Албан тушаал эрх мэдлээ ашиглан, ажил мэргэжлээ ашиг хонжоо харах хэрэгсэл болгосны улмаас иргэд болон төрийн дансанд онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Тодруулбал, "Амгалан" дулааны станцыг барихын тулд Баянзүрх дүүргийн нутаг, "Ус-15" орчмын 11.6 га газрыг чөлөөлөхөөр болсон. Улмаар нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж, тухайн бүсэд оршин сууж байсан өрх, аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлсөн иргэдтэй тохиролцон газрыг нь үнэлэн төлбөр олгосон юм. Харин энэ байдлыг Н.Баяр, Н.Энхтулга нар ашиглаж ийн улсын төсөвд онц их хэмжээний хохирол учруулаад байгаа аж.
Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдаанд тэд эл асуудлыг зээл, буцаан төлөх журам мэтээр болгож хэргийг мөрдөн байцаалтад буцааж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)