ОХУ-ын Тувагийн хилийн албаны офицер М.Аяасыг манай улсын иргэн хутгалж гэмтээн бууг нь булаасан хэрэг өнгөрсөн онд гарсан. Тодруулбал, Увс аймгийн Тэс сумын хоёр иргэн Тувагийн нутагруу мал хулгайлах гэж яваад буцахдаа Оросын хилчидтэй тааралдан зугтсан аж. Гэвч оросын хилчид буудаж, морийг унагасан тул аргагүйн эрхэнд бууг нь булаан гарлуу нь хутгалаад зугтсан байдаг.
Эл хэргийн Увс аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн нэгийг нь улсын хил зөрчсөн, мал хулгайлсан, эд зүйл хуйл бусаар хил давуулсан, бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцон 50 мянган төгрөгний эд хөрөнгө хурааж, хоёр жил хорих ял оногдуулжээ. Харин нөгөө иргэнд нь хил зөрчсөн, мал хулгайлсан, эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлсэн буруутайд тооцож дээрх хэмжээний эд хөрөнгө хурааж 2.6 жилийн ял оноожээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)