БЗД-ийн 18-р хороонд байрлах цайны газарт хүн хутга барьж танхайраад байна” гэсэн мэдээллийг өчигдөр 11:20 цагт цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагаар цагдаагийн алба хаагчд очиж шалгахад БЗД-ийн 18-р хороонд оршин суух 22 настай эрэгтэй "Б" тус цайны газрын эзэн, эрэгтэй 32 настай "Т"-г хэл амаар доромжилж, ална гэж заналхийлэн, хоолойд нь хутга тулган танхайрсныг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Монгол Услын эрүүгийн хууль
181 дүгээр зүйл. Танхайрах
181.1.Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
181.2.Энэ хэргийг:
181.2.1.догшин авирлаж;
181.2.2.нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн ажилтан, төрийн болон олон нийтийн төлөөлөгч, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж;
181.2.3.урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд;
181.2.4.давтан;
181.2.5.бүлэглэж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
181.3.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Д.Ундрах /24tsag.mn/