БЗД-ийн 23-р хороо “Улиастайн блокны үйлдвэрийн орчимд үл таних хүмүүст эд зүйлээ дээрэмдүүллээ” гэсэн мэдээллийг 07-р сарын 21-ний 03:00 цагт цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагыг хүлээн авч шалгахад 33 настай эрэгтэй "Б" -ийг гэртээ харихаар явж байхад нь 31 настай эрэгтэй "Э" гэгч нь бусадтай бүлэглэн зодож, “Iphone” гар утас, өмсөж явсан гутлыг нь дээрэмдснийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлж илрүүлжээ. Хэргийг БЗДЦХ-3-р хэлтэст шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/