Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Пунцоглин" хийдийн их номын өргөөнөөс өнгөрсөн долдугаар сарын 10-нд Очирваань болон Ногоон дарь эх бурхан хулгайд алдагдсан юм.
Уг хэргийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Ууганбаяр нар нь алдагдсан бурхан болон гэмт этгээдийг илрүүлсэн байна.
Уг хэргийг 38 настай В үйлдсэнийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.