2015.8.7, Баасан гараг / Билгийн тооллын: 23
Гоё хүүхэн одтой, хөхөгчин туулай өдөр
Аргын тооллын: 2015.8.7, Баасан гараг
Наран ургах шингэх: 05.43-20.16
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.