УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Галт зэвсгийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд, иргэн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа галт зэвсгээ амь бие эд хөрөнгөө араатан, амьтнаас хамгаалах зорилгоор ашиглаж болно гэсэн заалтыг өөрчлөн найруулах саналыг дэмжсэн юм.
Ингэснээр малчид эзэмшиж буй галт зэвсгээ мал, хөрөнгөө араатан амьтнаас хамгаалах зорилгоор ашиглах боломжтой болж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлах нь зүйтэй гэж үзлээ.