2015.8.9, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25
ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САР
ЧӨЛӨӨТ ЭХ ОДТОЙ, УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2015.8.9, Ням гараг
Наран ургах шингэх: 05.47-20.14
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.