Хүннү гүрний 2224 жил, Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, Тусгаар тогтнолын 104 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадамд зориулж "Инчон Монгол наадам 2015" өнөөдөр болж байна.
Уг наадмыг БНСУ дахь ачаа тээврийн нэгдсэн холбооноос 4 дэх жилдээ зохион байгуулж бөгөөд Үндэсний бөх, Сагсан бөмбөг, Сур харваа, Гар барилдаан, Теннис, Дартс болон Дууны тэмцээн зэрэг олон арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.
Үндэсний бөх болон азийн сугалааны ялагчид тус бүрт автомашины супер шагналтай.
Мөн энэ үеэр ХАХНХЯ-ны харьяа БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төв наадамд хүрэлцэн ирсэн нийт Монголчууддаа нийгмийн даатгал, нийгмийн халамж, хүүхэд гэр бүл хамгааллын чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллах юм.