2015.9.2, Лхагва гараг / Билгийн тооллын: 19
Намрын тэргүүн хөх бич сар
Шийдэм одтой,цагаагчин могой өдөр
- Аргын тооллын: 2015.9.2, Лхагва гараг
- Наран ургах шингэх: 06.19-19.36
- Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
- Барилдлага: Үл зохилдох
- Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал \"Сайн нөхөртэй учрах\" хэмээх сайн.