Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нэг алхам-Нэг урам

2015-9-04
0
ЖИРГЭХ

Монгол улсад 2014 оны байдлаар 130.000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагаас 32 мянга нь хүүхдүүд гэсэн үзүүлэлт бий. Хамгийн эмгэнэлтэй нь энэ тоо цаасан дээр л харагддаг, хүмүүс нь цаана нуугдмал амьдардаг. Тэдэнд зориулсан үйлчилгээний байгууллагууд хомс, дэд бүтэц болон хүртээмжийн байдлаас болоод ихэнх нь нийгмийн идэвхитэй амьдралд тэр бүр оролцож чаддаггүй нь гашуун үнэн. Төрийн бодлого хүлээвэл турж үхэхийн үлгэр тул хэсэг залуус нэгдэн эдгээр хүмүүсийн төлөө ханцуй шамлан ажилдаа орцгоосон. Спортоор дамжуулж тэднийг нийгэмшүүлье гэсэн зорилго тавьж Амжилтын хэлхээ ТББ үүсгэн, “Хамтдаа гүйцгээе” спортын аяныг зохион байгуулж эхлэв. Саад бэрхшээлүүдийг тоочиж барамгүй их байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гүйлтэд хамрагдая гэхээр гэр хол, зам тээврийн хүндрэл, санхүүгийн асуудал, сайн дурын ажилтнуудын хомсдол гээд л. Өөрсдийнхөө төлөө зүтгээд хүний гар харалгүйгээр тэмцээд ирсэн нэгэнд нь тухайн спортын төрлөөрөө тууштай хичээллэх боломж бараг тэг хувь, янз бүрийн шалтгаанаар эрүүл байх хувь тавилан дутуу хүүхдүүдээ асарч буй эцэг эхчүүд бизнес хийх гэхээр энэ гээд нэрлэчих бодит дэмждлэгүүд нойл заасан байлаа. Энэ бүхнээс үүдэж ерөөсөө дан ганц спортоор биш нийгэмд бүхэлд нь хандсан цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэсэн сонголтонд Монголын Ахилчууд гэгдэх залуус тулж очсон юм.

 

Ахилис гэж хэн бэ?

 

Одоогоос 39 жилийн өмнө Дик Тром гэж америк залуу ид насандаа хөлөө тайруулж л дээ. Тахир дутуу байдалдаа гутралгүй хүмүүнлэгийн үйлс хийхээр сэтгэл зориг шулуудсан байдаг. Гүйлтээр хичээллэж, улмаар Нью-Йорк хотод зохиогдсон холын зайн  тэмцээнд оролцсон ба түүний энэ сонголт нь амьдралынх нь үнэмлэхүй өөрчлөлт болсон гэдэг. Ингээд 1983 онд өөртэйгээ ижилхэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах зорилгоор Ахилис Track Клубыг үүсгэн байгуулсан нь өдгөө “Achilles International” олон байгууллага болон өргөжиж өдгөө дэлхийд 65 салбартай болоод байна. Ахилчуудын онцлог нь соёл амралтын болон цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, баялдаржуулах клуб, спорт цогцолборууд зэрэг газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан арга хэмжээг өдөр бүр зохион байгуулж, сайн дурынхны холбоогоороо дамжуулан тусламж дэмжлэг үзүүлдэг. Ийм тогтмол ажиллагааны үрээр гүйгчдэд биеийн хүчний чадвар сууж, өөрийгөө ялж чадсан сэтгэлийн тэнхээгээр аливаа саад бэрхшээлийг даван туулах хэмжээлгүй боломжийг олж авдаг байна.

 

Бусдын тусламж дэмжлэг дээр амьдрал нь бараг оршин тогтнож байдаг Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст итгэл найдвар өгөхийн тулд Амжилтын хэлхээ ТББ-аас санаачлан Ариг банктай хамтар “Ахиллис Интэрнэшнл Монгол” олон улсын байгууллагын салбарыг өнгөрсөн оны 2-р сард үүсгэн байгуулсан. Одоогийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 90 орчим гишүүнтэй, сайн дурын 14 ажилтантай, удрдах зөвлөлийн 7 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Албан ёсны фэйсбүүк хуудас нь 1300 орчим лайктай, мэдээллийн хүртээмж өдөрт 30.000 хүнд хүрдэг, Ахиллис Монгол фэйсбүүк дэх бүлэг нь 153 идэвхтэй гишүүнтэй байна. Нэгэнт олон улсын байгууллагын салбар тул зөв жишгээр ажлаа эхүүлж бүртгэлийн үндсэн байгууллагын болон гишүүд гэсэн байдлаар багаа бүрдүүлж эхлэв. Хамгийн эхний уулзалтанд 27 хүн бүртгүүлснээс 22 нь хөгжлийн бэрхшээлтэй, 5 нь сайн дурын гишүүд байсан бол дараагийнх дээр 30 гаруй хүн бүртгүүлснээс 4 нь сайн дурын ажилтан, үлдсэн нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байв. Эдгээр уулзалтын үеэр гишүүдтэйгээ хамтран боулинг, нисдэг таваг тоглох зэргээр хамтын ажиллагаа эхлүүлсэн нь спортын аль нэг төрлийг ямар нэг хөгжөөнт эвэнттэй хослуулах шинэлэг арга болсон байдаг. Ахилчуудын гол зарчим нь хүний эрхийг дээдлэх, уян хатан байх, хүртээмжтэй байх, ил тод байх, шудрага байхыг ажлаараа харуулах явдал юм.

Гаргасан мөр

 

О.Саранчулуун хэмээх нийгмийн ажилтан эмэгтэйг энд дурдахгүй байх боломжгүй. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй боловч бусдыг сайн үйлсэд уриалан ил гарч ирснээр нийтэд Монголын Форест Гамп, Сэлмэн хөлт эмэгтэй, Нуман хөлт гэх мэтээр танигдсан байдаг. Түүний үүсгэсэн цахим бүлэгт хагас жилийн дотор 3000 гаруй гишүүн өөрсдөө хүсэлтээрээ элсэж, бямба гараг бүрт болдог гүйлтэнд давхардсан тоогоор 500 гаруй хүн, үүнээс 100 орчим нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тогтмол оролцох болов. “Хамтдаа гүйцгээе” аяны хүрээнд 2014 онд бүх нийтийн гүйлтийг 2 удаа зохион байгуулж уг үйл ажиллагаанд 300 гаруй сайн дурын ажилтан, 1300 гаруй гүйгч, 300 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс оролцсон байдаг.

 

Тэгвэл “Амжилтын хэлхээ” ТББ-ын “хүүхэд” нь болох “Ахилис Интернэшнл Монгол” олон улсын байгууллага нь дөрөвхөн сарын хугацаанд дараах ажлуудыг амжилттай хийсэн юм. Үүнд:

 

2015 оны АНУ-ын Нью-Йорк хотын марафонд хиймэл хөлөн дээр гүйгч Монголын тамирчин О.Саранчулуун, гар дугуйн төрлөөр П.Энхманлай нар анх удаа амжилттай оролцсон.


“Хамтдаа гүйгцээе” нөлөөллийн гүйлтийг 2 удаа зохион байгуулж 1200 гаруй хүн оролцсон
Ахиллис Монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт группийн үйл ажиллагааг тогтмолжуулж, мэдээллээр хангаж, хөгжүүлж  байна.

 

Дараах цахим хуудсуудыг идэвхтэй хөтлөн, үйл ажиллагааны мэдээллийг тогтмол хүргэж, олон нийтийн санаачлага, санал, шүүмжийг хүлээн авч хамтран ажилладаг. Үүнд:

Achilles Mongolia https://www.facebook.com/groups/322335647966701
Ахиллес Интернэшнл Монголи пэйж хуудас https://www.facebook.com/achillesinternationalmongolia
www.achillesmongolia.mn

 

Итгэл найдвар ба боломж

 

Монголын Ахилчуудын “Итгэл Найдвар ба боломж” нэртэй хандивын аянг санаачлан хэрэгжүүлж энэ оны 3-р сард АНУ-ын Денвер, Вашингтон ДС, Чикаго, Лос Анжелэс, Сан Франциско, Сайн Луис хотуудан амжилттай зохион байгуулаад ирлээ. Хот тус бүрт 3 – 5 км гүйлт, алхалт зохион байгуулснаас гадна багийн гишүүд болох О.Саранчулуун “Өөрийгөө хэрхэн ялах вэ, хөгжлийн бэрхшээлтэй хүний хувийн түүх” сэдвээр, Э..Бат-Орших “Санаагаа хэрхэн бизнес болгох вэ” сэдвээр, Ч.Ганжавхлан “Гэгээлэг монгол” сэдвээр тус тус илтгэл тавьж, хандивын аянд оролцогчдод оюуны бэлэг барьсан билээ.

 

Та Ахилчуудын эгнээнд нэгдмээр байгаа бол гол хэдэн зөвлөмжийг хүргэе.

 

Сайн дурын ажилтан хэлбэрээр оролцох бол таны үүрэг дараах байдлаар тодорхойлогдоно. Жишээ нь, Хөтөлж гүйх, олон улсын марафонд хөтөч хийх. Ахиллис  монгол клубын байнгын үйл ажиллагаанд туслах. Байгууллагын сайн дурын гишүүнийн сургалтанд хамрагдах

 

Хэрвээ хандивлагчдын эгнээнд манлайлахыг хүсвэл www.achillesmongolia.mn цахим хуудсанд хандаж мөнгөн болон мөнгөн бус байдлаарх оролцоог идэвхжүүлээрэй.


Ахилчуудтай байнга холбогдохыг хүсвэл Achilles international Mongolia фэйсбүүк хуудас, 9903-9680 дугаарт хандаж болно.

 

Нэг алхам – Нэг урам

           

Амьдралынхаа тоолж баршгүй алхмуудаас ганцыг ч болов хэн нэгний төлөө Та зориулж байсан уу? Нэг алхам бүрт нэг урмыг хүмүүст өгөх нь магадгүй хүнлэг мөн чанар, ухаалаг үйлдлийн илэрхийлэл ч болж мэдэх. Ямар нэг хөгжлийн болоод хөдөлгөөний бэрхшээлийг үл хэрэгсэн Монгол хүн бүр хамтдаа гүйж, эрүүл мэнддээ анхаарч, нэг өдрийг спортлог өнгөрүүлэх гэж байна. Энэ өдөр бол 2015 оны 9-р сарын 13. “Итгэл Найдвар Боломж” Улаанбаатар 2015 анхны хагас марафон зохион байгуулагдах юм. Хотын дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын орлогч Ч.Буяндалай зэрэг төр засгийн төлөөлөл биднийг дэмжиж энэ өдөр 5 км хамт гүйхээр болсон нь монголын залууст урам зориг өгсөн нэг алхам болсон билээ.

 

Бүх нийтийн энэхүү гүйлт нь 4 үндсэн зорилготой. Үүнд:

 

Олон нийтэд хөгжлийн бэрхээлийн талаарх ухамсар, ойлголтыг дээшлүүлэх
Спорт нь эрүүл мэнд, амжилтын үндэс гэдгийг олон нийтэд сурталчилах
Хөгжлийн бэрхшээлтийн иргэдийг спортоор хичээллүүлэх ажлыг санхүүжүүлэх хөрөнгө босгох
Нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, хувь хүнийг сурталчилах

 

Таныг огтхон ч эргэлзэхгүйгээр энэ гүйлтэнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Тиймээс яг одоо www.achillesmongolia.mn сайт руу орж бүртгүүлээрэй. Эсвэл 70133060 дугаар руу хэзээ ч залгаж асуух боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/events/395972310527409 фэйсбүүк хуудаснаас аваарай.

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    5 цаг 16 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    5 цаг 18 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    6 цаг 52 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    6 цаг 59 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    8 цаг 10 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    9 цаг 24 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    9 цаг 38 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    9 цаг 38 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    9 цаг 56 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    11 цаг 0 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    11 цаг 27 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    11 цаг 51 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    12 цаг 6 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    12 цаг 44 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    12 цаг 53 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    13 цаг 5 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    13 цаг 12 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    13 цаг 32 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    13 цаг 41 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    13 цаг 49 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК