2015.9.7 ДАВАА ГАРАГ /БИЛГИЙН ТООЛЛЫН: 24
НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САР, ХЭРЦГИЙ ОХИН ОДТОЙ, УЛААН НОХОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2015.9.7, Даваа гараг
Наран ургах шингэх: 06.27-19.36
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.