Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн тус дүүргийн нутаг дэвсгэрт өөрийгөө бариач хэмээн танилцуулж, бусдаас мөнгө залилсан 56 настай Г.Нэргүй гэгч этгээдийг баривчлан саатуулжээ.
Сэжигтэн этгээд “Хүнд мөнгөний өртэй болчихоод, хүмүүст бариач гэж худлаа хэлэн мөнгө авсан нь үнэн” гэж мэдүүлжээ. Тиймээс түүнд залилуулсан иргэд байвал Баянгол дүүргийн цагдаагийн II дугаар хэлтэст ирж мэдүүлэг өгөхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)