2015.9.8, МЯГМАР ГАРАГ /БИЛГИЙН ТООЛЛЫН: 25
НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САР, ӨГЛӨГТ ОХИН ОДТОЙ, УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2015.9.8, Мягмар гараг
Наран ургах шингэх: 06.28-19.24
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 8 цаг 16 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.