Өнөөдөр 12:00-13:30 цагт Блью Скай-ын 3 давхарт бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Хөөрхөн Зүрхнүүдийн Аян” ТББ-ын гурван жилийн ойн тайлан хурал болох гэж байна.
Энэ хурал дээр Монгол дахь хүүхдийн бэлгийн хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид энэ тал дээр бид юу хийх ёстой вэ гэсэн асуудлаар хэлэлцэх юм.
Хөөрхөн Зүрхнүүдийн Аян, ТББ нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх, цаашлаад иргэд олон нийтийн ойлголт мэдлэлгийг нэмэгдүүлж хандлагад нөлөө үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор 2012 оноос эхлэн ажиллаж буй төр, шашин болон нам, ашгийн бус байгууллага аж.