Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд хувьдаа мөнгө завшсан хэрэгт буруутган, цагдан хориод байгаа билээ.
Түүнд холбогдох шүүх хурал удаа дараа хойшилж, өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд эхлээд байна.
Дөнгөж сая шүүгчид танхимд орж ирлээ. Гэвч Л.Гансүхийн эсрэг мэдүүлэг өгч буй талын өмгөөлөгч шүүх хурал давхардсан гэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирсэнгүй. Мөн Багануурын нүүрсний уурхайн ТУЗ-ын гишүүн Жигжид буюу нөгөө талын гэрч шүүх хуралдаанд ирээгүй байна. Түүнийг хэд, хэдэн удаа дуудсан ч ирэхгүй байгаа аж.
Одоо шүүх хуралдааныг хойшлуулах эсэхийг хэлэлцэж байна. Л.Гансүхийн өмгөөлөгч шүүх хуралдааныг явуулах саналтай байгаагаа хэллээ.
Б.Батчимэг