Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд хувьдаа мөнгө завшсан хэрэгт буруутгасан. Түүнийг шүүх хурал яг одоо Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд болж байна.
Хэдхэн хормын өмнө шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Л.Гансүх “өмгөөлөгч н.Цэрэнжавтай л хамт шүүх хурлыг явуулж өгөөч” гэж хүссэн байна. Харин Л.Гансүхийн шүүх хурал нийт 3 удаа хойшлогдоод байгаа тул таслахгүй үргэлжлүүлэхийг эсрэг тал санал болголоо.
Эсрэг тал үргэжлүүлэх хүсэлт гаргасны дараа Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шүүх хурлыг хойшлуулбал нээлттэй хийх батлан даалт гаргаж өгөхийг хүслээ.
Шүүгчид завсарлага авсан бөгөөд шүүх хурлыг хойшлуулах эсэхийг хэлэлцэж байна.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (2)