Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд хувьдаа мөнгө завшсан хэрэгт буруутгасан. Түүнийг шүүх хурал яг одоо Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд болж байна.
Л.Гансүх шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Гэвч Л.Гансүхийн шүүх хурал нийт 3 удаа хойшлогдоод байгаа тул таслахгүй үргэлжлүүлэхийг эсрэг тал санал болголоо.
Эдгээр саналыг шүүгичид хэлэлцээд шүүх хурлыг үргэжлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн TV9, Eagle телевизүүдэд шүүх хурлыг шууд дамжуулахыг зөвшөөрлөө.
Шүүххурал үргэлжилж байна.
Б.Батчимэг