Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд хувьдаа мөнгө завшсан хэрэгт буруутгасан. Түүнийг шүүх хурал яг одоо Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд болж байна.
Зургийн эх сурвалж: www.mminfo.mn
Өглөө 10 цагт эхэлсэн шүүх хурлын шүүгчдийг Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж солих хүсэлт гаргаснаас шүүх хурал завсарлаад байсан юм.
Өмгөөлөгч Ц.Баасандорж “Шударга шүүхээр шүүлгэх эрх иргэнд бий. Шүүгчдийн дунд АТГ-т хар тамхины хэргээр шалгагдаж буй прокурор Тамирын ах байгаа тул эрх ашгийн зөрчилтэй хэмээн үзэж байна. Тиймээс өөр шүүгчдээр хэргийг шүүлгэхийг хүсье” хэмээн мэдэгдсэн.
Таван цаг завсарласан шүүх хурал дөнгөж сая эхлээд байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Баасандоржийг 3 шүүгчийг солих хүсэлтээ албан бичгээр өгсөн гэж байна.
Энэ хүсэлтэд шүүх ямар хариу өгөх нь тодорхой болох нь.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (1)