Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүх хурал: Ашиг сонирхолын зөрчилтэй гэх шалтгаанаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзаа

2015-9-11
0
ЖИРГЭХ

Шүүх хурал 10 цаг 30 минутанд эхэллээ

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд хувьдаа мөнгө завшсан хэрэгт буруутган, цагдан хориод байгаа билээ.

 

Тус хэрэгт холбогдох шүүх хурал гурван удаа хойшилж шүүгч нар дөрөвдэх шүүх хурлыг цагдан хорих 461-р ангид хийх шийдвэр гаргасан. Үүнийг шүүгдэгч Л.Гансүх эсэргүүцэж, шүүх танхимд, нээлттэй шүүхгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн юм.

 

Мөн эгэл жирийн иргэд ч Л.Гансүх нарын шүүх хурлыг шүүх танхимд нээлттэй явуулж өгөх хүсэлт гарган, жагссанаар шүүх хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд болгох шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан юм.

 

Ийнхүү өчигдөр шүүх хурал 10 цаг 30 минутанд эхэлсэн.

 

Хэвлэл мэдээллийн ажилчдыг шүүх танхимд багтахгүй гэх шалтгаанаар танхимаас гаргав

 

Шүүх хурал эхлэхээс өмнө хурлын талаарх мэдээллийг бэлгэхээр ирсэн хэвлэл мэдээллийн ажилчдыг шүүх танхимд багтахгүй гэх шалтгаанаар танхимаас гаргасан нь нэлээд маргаан дагуулав. Учир нь тус шүүх хурал нээлттэй явагдана хэмээж байсан ч танхимаас гаргасан нь сэтгүүлч нарын бухимдлыг төрүүлэх шалтгаан болсон юм. Эцэст нь шүүх бүрэлдэхүүнд хүсэлт гаргасан TV9, Eagle телевизүүдэд шүүх хурлыг шууд дамжуулах эрх олгов.

 

Хуралдааныг хойшлуулах эсэхийг хэлэлцсэний эцэст үргэлжлүүлэв

 

Шүүгдэгч талын өмгөөлөгч шүүх хурал давхардсан гэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлтийг тавьсан. Мөн гэрчээр оролцох Багануурын нүүрсний уурхайн ТУЗ-ын гишүүн н.Жигжид шүүх хуралд ирээгүй  юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн хуралдааныг хойшлуулах эсэхийг хэлэлцсэний эцэст Л.Гансүх нарт холбогдох анхан шатны шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр боллоо.

 

Л.Гансүх нарын өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзлаа

Хурал эхлэхэд Л.Гансүх нарын шүүгдэгчдийн өмгөөлөгчийн зүгээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа илэрхийлэв.

 

Тэд шүүх бүрэлдэхүүнээс татгазлаж буй шалгаанаа ийнхүү тайлбарласан юм. “Үндсэн хуулийн 16-р зүйл заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заасан хэсэгт Монгол Улсын иргэн аливаа хэргийг шударга шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан. Шударга шүүхэд эргэлзээ төрүүлэх бодитой нөхцөлүүд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүх дээр бий болсон.

 

Тодруулбал:

 

Нэгдүгээрт, Л.Гансүхийг тус дүүргийн шүүхээс цагдан хорьж хууль зөрчсөн.

 

Хоёрдугаарт, Шүүх хуралдаан гурван удаа хойшлоход шүүх бүрэлдэхүүн хэд хэдэн удаа өөрчлөгдсөн. Шүүхийн тухай хуульд зааснаар шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөлөөр шийддэг.

 

Гуравдугаарт, Шүүгч Х.Идэрийн ах Х.Тамир хар тамхины хэргээр АТГ-т шалгагдаж байгаа энэ үед Х.Идэр шүүгч энэ ашиг сонирхлын зөрчилтэй хэргийг шүүхээс өөрийн саналаар татгалзах ёстой.

 

Иймээс Шүүх бүрэлдэхүүн энэ хэрэгт гадны нөлөөтэйгээр оролцож байгаа. Х.Идэр шүүгчээр хэргийг шийдүүлмээргүй байна. Учир нь Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр шалгагдаж байгаа. Гэтэл шалгаж байгаа ажлын хэсгийг АТГ ахалж байна. Ингээд бодохоор цаанаасаа захиалгатай нь харагдаж байгаа биз дээ. Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө Ганц худагт хорьж, дүүд нь энэ хэргийг хуваарилж байна. Бид дуугүй л байсан. Гэтэл асуудал ийм байдалд хүрчихлээ.

 

Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд хэргийг шийдвэрлэхийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Ер нь бид энэ шүүх бүрэлдэхүүнээс  татгалзаж байна” гэсэн юм. Тиймээс шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч нарыг хүсэлтээ бичгээр гаргаж өгөхийг хүсэв.

 

Ингээд уг хүсэлтийг шүүх хүлээн авах эсэхээ хэлэлцэхээр шүүх хуралдаан 12 цаг 30 минутын орчимд дахин завсарлав.

 

Завсарлага авсан шүүх хурлыг үргэлжлэхийг хүлээсэн шүүгдэгч, нэхэмжлэгч, гэрч, өмгөөлөгч гээд шүүх хуралдаанд оролцсон хүмүүсийн хүлээлт хэрээс хэтэрч, тэвчээр нь барагдаж байсныг энд нуух юун. Түүнчлэн шүүх хурлыг дамжуулах эрх авсан ч цаг минуттай уралдан байж ажилладаг телевизүүд ч шүүх хурлыг эхлэхийг хүлээж чадаагүй юм. Ийнхүү бүхэл бүтэн таван цаг хүлээлт үүсгэсний эцэст шүүгч нар шүүх танхимд орж ирэв.

 

Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал таван цагийн дараа үргэлжлэв

 

Таван цагийн дараа үргэлжилсэн шүүх хуралдаан эхлэхэд шүүх хуралдааныг даргалагч Х.Идэр “Шүүгдэгч н.Даваахүү, н.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу шүүхээс татгалзсан хүсэлтээ албан бичгээр хүргүүлсэн” гэдгийг тэмдэглээд тэдний шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан албан бичигт өгсөн Ерөнхий шүүгчийн захирамжийг өмгөөлөгч нар танилцуулав. Түүнчлэн шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нар татгалзах хүсэлтээ албан бичгээр өгөөгүй, шүүх хуралдаанд ирээгүй нь шүүхийг үл хүндэтгэж байна гэж үзсэн юм.

 

Улсын яллагч энэ тохиолдолд Шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй тул шүүх хурлыг хойшлуулах, шүүхийг үл хүндэтгэсэн өмгөөлөгч нарт хариуцлага тооцох хуулийн заалттайг танилцуулав.

 

Харин өмгөөлөгч н.Шаравнямбуу “Бид шүүх бүрэлдэхүүнээс татгалзаад байхад яагаад Ерөнхий шүүгч захирамж гаргаж байгаа юм. Хуульд шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд яах ёстойг тодорхой тусгаагүй ч амьдралд ийм тохиолдол гарч, давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж байсан удаа олон байгаа юм. Уг нь Ерөнхий шүүгч миний хүсэлтийг өөрийн биеэр сонгож надтай уулзана гэж хүлээлгэж байтал шүүх хурал эхэлчихлээ. Энэ ямар учиртай юм бэ” хэмээв.

 

Ингээд шүүх бүрэлдэхүүн дахин завсарлага авав.  

 

Шүүх хурлыг энэ 15-ны өдөр хүртэл хойшлууллаа

 

Шүүх бүрэлдэхүүн Л.Гансүх нарт  холбогдох шүүх хурлыг "Ирц бүрдээгүй" гэх шалтгаанаар энэ сарын 15-ны өдрийн 10.00 цаг хүртэл дахин хойшлуулах тогтоол гаргав.

Түүнчлэн Л.Гансүх нарыг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд хуралдаанд ирээгүй Л.Гансүхийн хоёр өмгөөлөгчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 768 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргаснаар хуралдаан өндөрлөлөө.

 

24tsag.mn

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    21 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    23 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    28 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    53 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    1 цаг 34 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    1 цаг 46 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    2 цаг 25 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    2 цаг 29 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    2 цаг 50 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    3 цаг 1 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    3 цаг 18 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    3 цаг 29 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    3 цаг 41 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    4 цаг 34 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    4 цаг 45 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    5 цаг 25 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    5 цаг 26 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 33 мин
  • АНУ-Ираны талуудын хэлэлцээр үр дүнд хүрээгүй тул газрын тосны үнэ эргээд нэмэгдэв
    5 цаг 39 мин
  • Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    5 цаг 52 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК