Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтын гарах чиглэлд 9 дүгээр сарын 9-ний өдөр зорчигч О, Т нар өөрийн эзэмшлийн автомашины ард талын суудлын зөөлөвчин дор 58 кг байгалийн улаан чулууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ.Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын шалгагч нар илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.