Нийтгийн иргэдийн эрдэс баялагийн салбарын тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, бүсийн түвшинд туршлага солилцох, ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд ОҮИТБС-ын дэд зөвлөлийн чадавхийг бэхжүүлэх зорилготой “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын өмнөд бүсийн чуулган” Дорноговь аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд өчигдөр боллоо.
Тус чуулганд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн ОҮИТБС-ын дэд зөвлөлийн гишүүд, Ханбогд, Цогтцэцэий, Баянжаргалан, Өлзийт, Хулд, Даланжаргалан, Айраг, Иххэт, Шивээговь сумдын төлөөлөл, Нутгийн захиргааны байгууллагууд, Олборлох үйлдвэрлэлийн компаниуд, иргэдийн төлөөлөл нийт 150 гаруй хүн оролцсон байна.
Сэтгэгдэл (1)