Хүмүүсийн хоорондын хамтын ажиллагаа хүний нийгэмд маш их ашиг тусаа өгсөн бөгөөд нөгөөтэйгүүр бас сөрөг үр нөлөөтэй болохыг Лондонгийн судлаачдын бүтээл харуулж байна.
Хүмүүсийн хамтрах, хорших зан үйл нь тэднийг авлигач зуршилд түлхдэг аж. “Зөвхөн шунал төдийгүй хамтарч хорших зан үйл нь авлигын тааламжтай хөрс болж болно. Хувь хүний ёс суртахуунгүй байдлын талаар маш их судлагдсан боловч хүмүүс хамтрах, хорших үедээ хэр авлигач байдаг талаар бид тун бага мэддэг” гэж Английн Ноттинхам Их сургуулийн судлаач Ори Вэйсэл хэлж байна.
Судалгаанаас үзвэл бүлэгт багтаж байгаа гишүүдийн хүртэх ашгийн хувь хэмжээ адил тэнцүү байх тохиолдолд тэдний авлигын төлөөх хамтын ажиллагаа хамгийн үр дүнтэй байдлаар ажиллаж байв. Харин аль нэг оролцогчийн хүртэх хувийг багасгах буюу байхгүй болговол тэдний хамтын ажиллагааны үр ашигтай байдал буурч байжээ. Вэйсэл хэлэхдээ “Хүн төрөлтөн бол маш их хамтач шинж чанартай бодгаль. Хоорондын итгэлцэл, харилцан ашигтай байдал бий болгоход түлхэц өгдөг зан үйл хүмүүсийн ухамсарт гүнзгий суусан байдаг бөгөөд тэдний үйл ажиллагаа зарим талаараа үүгээр нөхцөлдөн өдөөгдөж байдаг” гэлээ. Судалгааны дүн Шинжлэх ухааны үндэсний академийн сэтгүүлд хэвлэгдсэн байна.