УИХ-ын гишүүн Ж.Батзандан тойргийнхоо иргэдтэй уулзаж Баянзүрх, Налайх дүүргийнхээ бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж эхэлжээ. Тэрбээр өнөөдөр Баянзүрх дүүргийн 9,17 дугаар хорооны иргэдтэй уулзсан бөгөөд хороонд хийгдэж буй ажлуудын талаар иргэдийн хүсэлтийг сонсчээ.
Мөн Ж.Батзандан гишүүн уулзалтаараа өнгөрсөн 3 жилийн хугацаанд хийсэн ажлын тайлангаа тавихын зэрэгцээ УИХ-ын хаврын чуулганы хугацаанд шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах юм. Ж.Батзандан гишүүн намрын чуулган эхэлтэл уулзалтаа зохион байгуулах юм байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)