2015.9.14, Даваа гараг / Билгийн тооллын: 1
Намрын дунд хөхөгчин тахиа сар
Харцага одтой, харагчин могой өдөр
Аргын тооллын: 2015.9.14, Даваа гараг
Наран ургах шингэх: 06.37-19.12
Үс засуулбал: Нас ахар болно
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.