2015.10.2, Баасан гараг / Билгийн тооллын: 20
Намрын дунд хөхөгчин тахиа сар
Чөлөөт эх одтой, цагаагчин гахай өдөр
Аргын тооллын: 2015.10.2, Баасан гараг
Наран ургах шингэх: 07.09-18.40
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.