Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
09:00 цагт: Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурал Төрийн ордонд эхэлнэ.
10:00 цагт: Төрийн өмчит эрчим хүчний компаниудын засаглалын үнэлгээний дүнг танилцуулна
11:00 цагт: Ардчиллын удирдагч С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө.
11:00 цагт: БСШУ-ны сайд Л.Гантөмөр БНСУ-ын Боловсролын сайдтай боловсролын талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг гарын үсэг зурна./БСШУЯ-НЫ 401 тоотод болно/
12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Авто худалдааны цогцолбор 2015 оны 10 дугаар сарын 04-нд нээлтээ хийх талаар Авто худалдааны цогцолбор, Авто тээврийн үндэсний төв, арилжаанын банк, татвар, даатгалын байгууллагууд хамтран мэдээлэл хийнэ.
12:00 цагт: МХАҮТанхимд “Ногоон Барилга” үзэсгэлэн яармагийн нээлт болно.
12:00 цагт: Мишээл Экспо худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд Намрын ногоон өдрүүд - 2015 нэгдсэн арга хэмжээний хүрээнд Ногоон хүнс - Эрүүл амьдрал өдөрлөг зохион байгуулагдана.
12:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын энх тайван найрамдлын байгууллага, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэг зэрэг байгууллагуудаас Монгол Оросын найрамдалт хамтын ажиллагааны өдрүүдийг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.