Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Түвшинбаяр: Бага олимпийн нээлтийн үйл ажиллагаа сэтгэл хөдөлгөм сайхан боллоо

2015-10-06
0
ЖИРГЭХ

Монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин, Афины олимпийн наадмын хүрэл медальт, Монголын жүдо бөхийн дэлхийн анхны аварга Х.Цагаанбаатар болон, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөртогоо нарын санаачлагаар зохион байгуулагдаж буй “Дарханы бага олимп-2015” өчигдөр нээлтээ хийлээ. Монгол улсын хоёр дахь том хот болох Дарханы  төв цэнгэлдэх хүрээлэнд  анхдугаар бага олимпийн нээлт ёслол төгөлдөр болж өнгөрлөө.



Нээлтийн үйл ажиллагаанд Монголын спортын нэр алдартнуудаас гадна урлаг соёлын одод ч хүрэлцэн ирж баг тамирчдад амжилт хүслээ. Тухайлбал Монгол улсын хөдөлмөрийн баатар,  гавьяат тамирчин 1986 оны олимпийн наадмын мөнгөн медальт З.Ойдов, Олимпийн наадмын алт, мөнгөн медальт гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Афины олимпийн хүрэл медальт  Х.Цагаанбаатар болон Монгол улсын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөртогоо зэрэг спортын алдартнуудаас гадна Дархан-Уул аймгийн удирдлагууд хүрэлцэн ирсэн юм. Харин урлаг соёлын оддоос УГЗ Д.Ухнаа, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараа, СТА дуучин Жавхлантөгс, Мотив, Anemone зэрэг хамтлаг дуучид ирж ая дуугаа өргөлөө.


Бага олимпийн нээлт эхлэхэд баг тамирчдыг алдаршуулан танилцуулж, Монгол улсын төрийн далбаа болон олимпийн тугийг төв  цэнгэлдэх хүрээлэнд залах ёслол болсон юм. Энэ үеэр цугласан олны сэтгэлийг огшоосон үйл явдал болсон нь Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид ирж, олимпийн тугийг залсан явдал байлаа. Гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг тэргүүтэй тамирчдыг туг залан орж ирэхэд цэнгэлдэх хүрээлэнд цугласан олон уухайлан алга ташиж байлаа. Үүний дараа наадмын ерөнхий зохион байгуулагч Х.Цагаанбаатар, М.Төмөртогоо нар нээж  үг хэлсэн юм.


Ингээд  “Дархан бага олимп-2015” наадмын нээлтийн оргил хэсэг болох бамбар асаах үйл ажиллагаа эхэллээ. Олимпийн бамбарыг Монгол улсын гавьяат тамирчин олимпийн наадмын мөнгөн медальт З.Ойдов залан цэнгэлдэх хүрээлэнд оруулж ирэн, Олимпийн аварга Н.Түвшинбаяр болон 2015 оны Чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт П.Өнөрбат нарт түүчээлэн хамтдаа  бага олимпийн наадмын галт бамбарыг асаалаа. Ийнхүү “Рио-2016” олимпийн наадмыг угтсан “Бага олимпоос Их олимп руу” уриатай “Дархан бага олимп-2015”  ёслол төгөлдөр нээлтээ хийлээ.
Бага олимпийн наадмын нээлтийн үеэр ирсэн зочид төлөөлөгчдийн сэтгэгдлийг сонссоноо хүргэж байна.


Х.Цагаанбаатар: Дарханы бага олимпоос төрийнхөө далбааг олимпийн тэнгэрт мандуулах олон тамирчин төрөх болтугай


МУГТ Ц.Ойдов: Ирээдүйн тамирчдыг бэлтгэх зорилгоор Х.Цагаанбаатар, М.Төмөртогоо нарын санаачлагаар энэ удаагийн бага олимп зохиогдож байна. Өнөөдөр энэ цэнгэлдэх хүрээлэнд Дарханчуудын сэтгэлийг хөдөлгөсөн залуу хойч үеийн маань спортын уухиатай сайхан үйл явдал болж байгаад баяртай байна. Ер нь цаашид манай аймаг гэлтгүй бусад аймаг, сумд бага олимпийг зохион байгуулах нь биеийн тамир спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна шинэ тамирчдыг төрүүлж, тэдний эрүүл чийрэг бие бялдрыг хөгжүүлснээр улс орны эрүүл мэндийн асуудалд ч онцгой ач холбогдолтой гэж харж байна.

 

МУГТ Н.Түвшинбаяр: Өнөөдрийн бага олимпийн нээлтийн үйл ажиллагаа сэтгэл хөдөлгөм сайхан боллоо. Эхний аваргууд шалгараад уур амьсгал сайхан байна. Энэхүү бага олимп маань олон нийтийг биеийн тамир спортоор дамжуулж хөгжүүлэх, өв тэгш бие бялдартай болгох зорилгоор анх Баянхонгор аймагт Монголын жудо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлагаар зохион байгуулагдсан. Үүнээс улбаалан өнөөдрийн бага олимп Дархан-Уул аймагт эхэлж байна. Дараа жил Орхон аймагт зохион байгуулагдана.
 

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга Д.Будхүү: Дархан хот 80 гаруй мянган хүн амтай. Түүний 65 хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг учраас залуучуудын хот гэгддэг.Тэр ч утгаараа хүүхэд, залуус руу чиглэсэн маш олон спортын арга хэмжээ зохион байгуулагдаж, олон арван тив дэлхийн спортын аваргуудыг төрүүлсэн байдаг. Тухайлбал, МУГТ Х.Цагаанбаатар, спортын мастер П.Өнөрбат, МУ-ын хамгийн хурдан хүүхэд н.Ариунаа нарыг дурдаж болно. Тэдний нэг Дархан-Уул аймгаас төрөн гарсан гавьяат тамирчин Х.Цагаанбаатар болон Монголын жудо бөхийн холбооны дэд тэргүүн М.Төмөртогоо нарын санаачлагаар өнөөдрийн спортын анхдугаар наадам маань зохион байгуулагдаж байна. ОЛимпийн өмнөх жилүүд гэдэг утгаараа залуучуудын спортын урмыг сэргээхээр өнөөдрийн бага олимп маань эхэлж байна. Цаашид энэхүү наадам маань ОЛимп гэдэг утгаараа дөрвөн жилд нэг удаа болно. Мөн бид спортыг хөгжүүлэх үйлсэд хамтран ажиллаж, Дархан хотынхоо Спортын ордонг байгуулах хүсэлтэй байгаа. Энэ ордонг байгуулж чадвал манай аймагт спортын олон арван томоохон тэмцээнүүд явагдах юм.

МУГТ Х.Цагаанбаатар: Дархан-Уул аймгийн бага олимп маань амжилттай сайхан зохион байгуулагдаж байна. ХАмгийн гол нь бид Дархан-Уул аймгийн ард иргэдийн дунд спортыг хөгжүүлж, бидний залгамж халаа болсон өсвөр үеийн хүүхэд залуусыг спортод дуртай болгох зорилгоор зохион байгуулж байна. Энэ наадамд маань Дарханчууд үнэхээр идэвхтэй оролцож байгаад баяртай байна.

Дашрамд дуулгахад энэхүү наадамд 21 багийн 1500  тамирчин   спортын 13 төрлөөр  295 багц медалийн төлөө дөрөв хоногийн турш өрсөлдөнө.


 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    4 цаг 25 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    4 цаг 33 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    4 цаг 42 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    4 цаг 53 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    19 цаг 24 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    19 цаг 31 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Өчигдөр 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК