Дөрвөн настай охиноо онц хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа Т.Цогт болон Г.Маралмаа нарын шүүх хурал өнгөрсөн есдүгээр 24-ний өдөр болох ёстой байсан ч шүүх хурал хойшлогдсон.
Учир нь шүүгдэгч Г.Маралмаагийн биеийн байдал муудсанаар өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм. Г.Маралмаа нь өдгөө 10 сартай жирэмсэн бөгөөд түүний төрөх сүүлийн хугацаа энэ сарын 20 гэдгийг өмгөөлөгч Ц.Хувцагаан шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан. Тиймээс шүүх хурлыг явуулахад хүндрэл учраад байгаа юм.
Өнгөрсөн тавдугаар сард Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон ч уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.
Нэмэлт мөрдөн байцаалтаар Т.Цогтыг бусдын амь насыг санаатайгаар хохироосон хэрэгт татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 гэсэн зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна.
Харин шүүгчдэгч Г.Маралмаа нь одоогоор есөн сартай жирэмсэн бөгөөд хэзээ мөдгүй амаржихаар байгаа юм.
Сэтгэгдэл (1)