зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын 48 тойрогт 22 бизнесмэн нэр дэвшжээ

2012-6-05
0
ЖИРГЭХ
Өнгөрсөн жилүүдийн жишгээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд шинэ ба хуучин, том ба жижиг бизнесмэнүүд олноороо орохоор хаалга тогшиж байна. МАН-ын хувьд 48 тойрогт 18 бизнесмэн нэр дэвшиж байгаа бол АН-аас 22 бизнесмэнийг сонгуульд зүсэлжээ.
   УИХ-д бизнесийн хүмүүс орж ирэх нь ямар үр дагавартай вэ гэдэг дээр хүмүүс үргэлж санал зөрөлдөж байдаг. Зарим нь бизнес сэтгэлгээтэй, ажил хэрэгч хүмүүс төрийн ажлыг урагшлуулна гэдэг бол зарим нь тэднийг өөрсдийнхөө бизнесийн хөшүүрэг болгож улс төрд хөл тавьж байна гэлцдэг. Өнгөрсөн жилүүдийн жишгээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд шинэ ба хуучин, том ба жижиг бизнесмэнүүд олноороо орохоор хаалга тогшиж байна. МАН-ын хувьд 48 тойрогт 18 бизнесмэн нэр дэвшиж байгаа бол АН-аас 22 бизнесмэнийг сонгуульд зүсэлжээ. Өмнө нь МАН-аас нэр дэвших гэж буй бизнесмэнүүдийг танилцуулсан бол энэ удаа АН-ын 48 тойрогт нэр дэвшиж буй бизнес эрхлэгчдийг нэрлэж байна. Удахгүй АН-аас намын жагсаалтаар ямар, ямар бизнесмэнүүд сонгуульд өрсөлдөхөөр болсныг танилцуулна.

Б.Болор - Архангай аймагт АН-аас нэр дэвшиж байгаа Гадаад хэргийн дэд сайд Б.Болор залуу хүн ч гэсэн өөрийн гэсэн бизнестэй. Тэрбээр Аялал жуулчлалын том компанитай гэдэг ч нэр нь одоогоор дэлгэгдээгүй байгаа юм. Түүний ойрын хүрээнийхэн  Б.Болорыг Гадаад хэргийн дэд сайдаар ажиллах хугацаандаа өөрийнхөө компанид нэлээдгүй жуулчид татаж чадсан гэж ярьдаг. Түүнийг Үндэсний аюулгүй байдлын дарга асан Б.Хурцыг баривчлагдсаны дараа хэвлэлээр мэдэгдэл хийхэд нь хүмүүс царай, зүсийг нь тогтоож авсан билээ.

01-kkkkkkkkkkkkkН.Батбаяр – УИХ-д Архангай аймгаас удаа дараа сонгогдож байгаа Н.Батбаяр гишүүнийг “Фортуна” гэж компаний нэрээр нь дууддаг нь түүнийг бизнесийн салбарын хүн гэдгийг илтгэнэ. Түүний 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад Б.Батбаяр гишүүн “Монгол Түлхүүр" ХХК- 100 хувь, "Жаргалан сервис" ХХК- 50 хувь, "Эм Си Ди Си" ХХК-40 хувь, "Эм Ай Си Пи" ХХК-30 хувийг эзэмшдэг аж.

01-kkkkkkkkkkkkkХ.Баттулга – “Женко” группээр овоглосон Х.Баттулга гишүүн бол ганзагын наймаанаас эхэлж, Монголын алдартай бизнесмэнүүдийн нэг болсон хүн. Аялал жуулчлал, барилгын салбартаа тэргүүлэгч “Женко” групп нь Цонжин болдог, Их Майдар зэрэг аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг босгож байгаа. Баянхонгор аймгаас УИХ-д дахин сонгогдох магадлалтай гэж яригдаж буй түүний нэр дээр одоогийн байдлаар 13 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 11 компаний хувьцаа байдаг аж. Үүнийг дурдвал, "Мах импекс" ХК, " Женко тур бурю" ХК, "Талх чихэр" ХК, "Баянгол зочид буудал" ХК, "ХИД" ХХК-46%, "Налайх" ХХК-100%,  "Вебсофт Монгол" ХХК- 100%,  "Эмээлт зах" ХХК-100% , "Нүүдэл трейд" ХХК-100% , "МИК Эмээлт" ХХК-100%, "Женко Холдинг" ХХК- 25%.

Д.Ганбат – “Техник импорт” компаний захирал Д.Ганбат Баянхонгор аймгаас хоёр дахь удаагаа УИХ-ын сонгуульд өрсөлдөх гэж байна. Тэрбээр 2008 онд парламентийн суудал руу зүтгэсэн ч суудал авч чадаагүй. Д.Ганбат өмнө нь “тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болсон 108,000 төгрөгийг гурав ба түүнээс дээш хүүхэдтэй ээжүүдэд тэтгэмж болгон олгож байхаар” амлаж байжээ.
 
01-kkkkkkkkkkkkk01-kkkkkkkkkkkkkБ.Мөнхтуяа - УИХ-ын гишүүн асан энэ эмэгтэйг “Жоби” төвийн захирал гэдгийг олон хүн мэддэг. Тэрбээр өмнөх сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан ч энэ жил тойргоо сэлгэж Дархан-Уул аймгаас сонгуульд өрсөлдөх гэж байна. Түүнд бас нэгэн амжилттай яваа бизнес байдаг нь “Loving hut” гэх салбарууд нь хотын төвийн гудамжаар энд тэнд харагдах болсон цагаан хоолны сүлжээ ресторан юм.

Б.Наранхүү - Дундговийн ганц мандаттай тойргоос нэр дэвших эрхийг дуулиан шуугиантайгаар олж авсан Б.Наранхүүг газрын наймаагаар бэлжсэн хүн гэж ярьдаг нь худал биш. Тэрбээр “Мон-Уран" компаний захирлаар ажиллаж байх хугацаандаа олон хэл аманд өртөж байсан. Б.Наранхүүг “Анод” банкнаас их хэмжээний зээл авч, дампуурахад нөлөөлсөн гэж хэдэн жил буруутгасан. Харин тэрбээр сонгуулийн бэлтгэл болгож “Анод” банкнаас зээлсэн мөнгөө эргүүлэн төлсөн тухайгаа нийтэд зарласан билээ. 

Б.Шинэбаатар - МАН-ын “архаг” гишүүдтэй өрсөлдөхөөр Завхан аймагт нэр дэшиж байгаа Б.Шинэбаатар бол улс төрийн хүрээнд ч бизнесийн орчинд ч шинэ хүн биш юм. Тэрбээр Завхан аймгийн АН-ын хорооны даргаар ажиллаж байсан нэгэн. Түүний хөл дээр нь босгосон “Магнай трейд” ХХ нь жилд дунджаар 150,000 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлон борлуулдаг бөгөөд 130 гаруй шатахуун түгээх станцтай. Мөн 1200 гаруй хүнийг ажлын байраар хангадаг энэ салбартаа тэргүүлэгч компани юм.

01-kkkkkkkkkkkkkХ.Золжаргал- Орхон аймагт хүч үзэхээр бас нэгэн дэд сайд нэр дэвшиж байгаа нь Х.Золжаргал. Тэрбээр Нийслэлийн АН-ын ҮЗХ-ны гишүүн, ХХААХҮ-ийн дэд сайд. Түүнийг “Промимпорт” гэх барилгын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компанитай гэдэг.

С.Баярцогт –Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн С.Баярцогт энэ жил хамгийн эрт сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн хүнээр тодроод байгаа билээ. Тэрбээр УИХ-ын чуулган дээр “манай гэр бүлийн жилийн орлого гурван сая доллар” гэж зарлан хэвлэлийнхнийг шуугиулаад авсан. Харин түүний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр “Нидо” гэх 2 сая төгрөгөөр үнэлэгдсэн ганцхан компаний нэр бичигджээ. Сангийн сайд асанд  өөр хэд хэдэн амжилттай яваа компани байдаг гэж эх сурвалжууд хэлж байгаа юм.

М.Зоригт - УИХ-ын гишүүн асан М.Зоригт бол Монголын том компаниудын тоонд зүй ёсоор ордог "Бодь групп"-ын гуравны нэгийг эзэмшигч. Тэрбээр энэ сонгуулиар Дорнод аймагт нэр дэвшин, өрсөлдөхөөр болоод байгаа. МоАХ-ын дэд даргын албан тушаалтай тэрбээр дөнгөж саяхан АН-ын ҮЗХ-ны гишүүн болсон юм.

01-kkkkkkkkkkkkkД.Нямхүү- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү энэ жил Увс аймгаас нэр дэвшиж байна. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар нийслэлийн Сүхбаатар дүүрэгт өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй юм. Д.Нямхүү бол “Улаанбаатар менежмент" гэх Улаанбаатар хотын барилгын арматурын гол ханган нийлүүлэгч компаний эзэн. Тэрбээр анх 1991 онд "Хан Хөхий" пүүс байгуулж, 1996 онд “Шинэст”, “Арвижих” ХК-удын хувьцаа эзэмшигч болж, тэдгээр компаниудын ТУЗ-ийн даргаар сонгогдон ажилласан байна.

Д_Батбаяр кёк  Кёкүшюзан Д.Батбаяр- УИХ-ын гишүүд дотроо хамгийн олон буюу 22 компанид хувь эзэмшдэг нь Кёкүшюзан Д.Батбаяр юм. Түүний эзэмшилд байх компаниудыг дурдвал,  Шинайжи" ХХК-35%, "Кѐкүшю Монгол Холдинг" ХХК-51%,  "Кѐкүшю Дайрект" ХХК-50%, "Шү-Голд" ХХК-55%, "Кѐкүшю-Бэрс" ХХК-51%, "Кѐкүшю-Женерал" ХХК-51%, "Юнайтэд Ойлшелл" ХХК-100%, "Монгорү-Шѐшя" ХХК-54%, "Голденвей" ХХК-50%,  "Уорлд майнинг" ХХК-15%, "Кѐкүшю-Бродкастинг" ХХК-50%, "Хүч чадал" ХХК-70%, "Батаанаа" ХХК-60%,  "Эф-Эф-Си" ХХК-25%, “Алтайн Гурван Заан" ХХК-50%,  "Кѐкүшюзан хөгжил сан" ХХК-100%,  "Оллоо такси" ХХК 100%, "Би энд Ви Эйч Өү" ХХК-51%, "Хурдан шонхор" ХХК-100%, "Баясгалант өргөө констракшн" ХХК-100%, "Инойвасаки" ХХК-100%, "Эх үрсийн жаргалан" ХХК-100%. Эдгээр компаниуд нь нийт 3,4 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн байна.
2012 оны сонгуульд тэрбээр Ховд аймгаас нэр дэвшихээр болсон билээ.

Б.Гарамгайбаатар - Хэнтийн аймагт АН-ын ҮЗХ-ны гишүүн Б.Гарамгайбаатар нэр дэвшиж байна. Тэрбээр  өмнө нь Авто замын газрын орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд зам засвар, бүтээн байгуулалтын бизнест томоохонд тооцогддог “Монроуд” компаний захирал. Түүнийг мөн л “Анод” банкнаас их хэмжээний зээл авч, дампууруулахад нөлөөлсөн хүн гэж ярьдаг.

Ц.Сэдваанчиг - Хөвсгөл аймгийн АН-аас сонгуульд өрсөлдөх гэж байгаа УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчигийн нэр “Говь” компанитай үргэлж холбоотой байдаг. Тэрбээр өөр хэд хэдэн гишүүнтэй хамт тус компаний хувьцаа эзэмшдэг гэж яригддаг ч 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт нь байхгүй байгаа юм. Харин Ц.Сэдваанчиг гишүүн “Бридж" группын 8.5 хувь,  "Жаргал жигүүр" компаний 50 хувийг эзэмшдэг гэж мэдүүлжээ. Эдгээр хувьцаа нь нийт 738 сая төгрөгөөр үнэлэгдсэн байна.

01-kkkkkkkkkkkkkЛ.Гүндалай- Хөвсгөл аймагт АН-аас дархлагаад байгаа УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал тэрбээр “Сос Медика Монголиа" эмнэлэгийг эзэмшдэг бөгөөд энэ нь 500 сая төгрөгөөр үнэлэгджээ. Л.Гүндалай гишүүн өмнө нь “Атилла” архины үйлдвэр ажиллуулдаг байсан. Харин жилийн өмнө “Атилла”-гаа зарснаас хойш архитай холбоотой хэл аманд бага өртөх болсон юм.

Г.Батхүү- “АПУ”-гийн Г.Батхүү. УИХ-ын дэд дарга тэрбээр “АПУ” компаний захирлаар ажиллаж байгаад суудлаа дүү П.Батсайхандаа хүлээлгэн өгсөн. Тиймээс түүний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр "АПУ" компанитай холбоотой мэдээлэл байдаггүй аж. Г.Батхүү гишүүн бол Монголын шатахуун, шингэн түлшний салбарт тэргүүлдэг “Шунхлай групп"-ыг босгосон нэгэн. Түүний нэр дээр тус компаний 50 хувь байдаг аж.

Д.Зоригт- Одоогийн УИХ-д суугаа ангийн нөхдөөсөө Д.Зоригт гишүүн хөрөнгийнхө хэмжээгээр хол тасархай түрүүлжээ. "Монгол шуудан"-гийн Д.Зоригт хэмээн алдаршсан түүний өв хөрөнгө бусдадаа гүйцэгдэхгүй нь. Тэрээр сүүлийн гурван жил дараалан парламентын хамгийн баян гишүүнээр тодорч байна. Түүний хөрөнгө 34 тэрбум төгрөгт хүрчээ. "Одод", "Асу", "Орхон булаг", "Миг даатгал", "Гермес", "Кимон", "Эф эйч ди", "Эм си эс цамхаг", "Нэмнэ", "Реалтор", "Медуб", "Новиза", “Хайлааст”, "Багануур", "Интернэшнл медикал сентер", "Интернэшнл техникал коллеж" гэсэн нийт 17 компанийн хувьцаа эзэмшдэг юм байна.

ajnai_bat_erdene-mД.Бат-Эрдэнэ- Өмнөговь аймагт нэр дэвшихээр эртнээс бэлтгэлээ базаасан хүн бол “Ажнай” корпорацийн эзэн Д.Бат-Эрдэнэ. Нэгэнтээ УИХ-ын гишүүн байсан тэрбээр Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн даргын албан тушаалтай. “Таван толгой” ХХК-ны ТУЗ-ын дарга тэрбээр бага Таван толгойн уурхайд “Таван толгой транс” ХХК-аар дамжуулан тээвэрлэлт, зуучлалын ажил явуулдаг.

 Л.Болд – АН-ын нөлөөтэй улс төрчдийн нэг Л.Болдыг найзуудтайгаа нийлж босгосон “Бодь” группын хувьцаа эзэмшигч гэдгийг олон нийт мэднэ. Тэрбээр УИХ-ын чуулган дээр “Бодь” группээ өмөөрч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой муудалцаж байсан удаатай. Мөн Улаанбаатар хотод олон сүлжээтэй “Модерн номадс” сүлжээ рестораны цаад эзэн гэж хардах хүн ч байдаг юм.

Д.Ганхуяг – УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн мэдэлд “Бридж групп” байдаг. Доороо 16 охин компанитай энэ групп нь  жижиглэнгийн болон бөөний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал, тээвэр барилга, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр салбаруудад нь нийт 700 гаруй хүн ажилладаг аж. Д.Ганхуяг гишүүний хувьд 2012 оны сонгуульд нийслэлийн Баянзүрх дүүргээс нэр дэвшиж байгаа.

01-kkkkkkkkkkkkkС.Одонтуяа – 2008 онд Баянгол дүүргээс нэр дэвшиж байсан С.Одонтуяа энэ жил даагаа нэхэж байна. Түүний нэрний өмнө байдаг “Сентоза” гэсэн нэр зүгээр түүнд оччихоогүй. С.Одонтуяа олон салбартай “Сентоза”-г өөрийн хүчээр босгосон, одоо “Иргэн та баялаг” сангийн тэргүүнээр ажиллаж байгаа. Энэ сангийнхаа шугамаар  АНУ-ын сагсан бөмбөгийн од Дуайт Ховардыг Монголд авчран багагүй ашигтай шоу зохиогоод амжсан билээ.

Л.Эрдэнэчимэг
- АН-ын эмэгтэйчүүдийн квотод багтсан цөөхөн бизнесмэн бүсгүйчүүдийн нэг “Монос” компаний захирал Л.Эрдэнчимэг нийслэлийн Сонгинхайрахн дүүргээс нэр дэвшиж байгаа. Тэрбээр 1990 онд Монголын хамгийн том эм ханган нийлүүлэгч компани “Монос”-ыг байгуулж байжээ. 2008 онд Сүхбаатар аймагт нэр дэвшсэн ч тэрбээр суудал авч чадаагүй юм.
Т.Гэрэл
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (49.0.140.137)
    Businesee hii l dee. Kompani chin ezengui bolno sh dee. Jinhene chin shudarga humuusee songono shuu, ed nar hanaj tsadahgui n ee
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
    • ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДОГСДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАДААС ХАЙХ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД АЛТАНХУЯГ ТОЛГОЙЛОГЧТОЙ НОВШЫН ЭРЛИЙЗУУД САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ ХУРЭЛБААТАР ИЗНН-Н ОЮУН- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХУЛГАЙЛСАН БАТБОЛД ЭЛБЭГДОРЖЫН БААВАР ЛУ БОЛДТОЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР УЛААНБААТАРЫН АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ ХУРЭЛСУХЫН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ХЭДЭН АРВАН ТЭР БУМ ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН ТЭРБУМ НЯМДОРЖЫН ЧОЙЖИЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧЛАН ТАВАН ТОЛГОЙН ТЭЭВЭРЭЭС ОЛЖ БАЙГАА АШИГИЙН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ОДОО ХУРТЭЛ БАТЛАГДААГУЙ ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ БОЛ ЗУГЭЭР ЛУЙВАРЧИДЫН УЛС ТӨР
      2012 оны 06 сарын 08
  • Зочин (49.0.140.137)
    3 DAH HUCHNII EVSLIIG SONGONO OO. BNNHAMUG MONGOLIIN HUDOLMORIIN NAM10 HUDOLGOON. MONGOLCHUUD AA SHINE SONGOLT HIIJ ENE ULSAA IRGENEE DEEDELSEN SHUDARGA TORTEI ULS BOLGONO SHUU
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • AJNAI (213.220.204.144)
    AJNAIN BATERDENE CHI HANAJ TSADAH BOLOOGUI YU
    2012 оны 06 сарын 07 | Хариулах
  • SUMOCH (213.220.204.144)
    SUMO BATBAYAR,NARANHUU 2 YU HIIHUU ESTOI TOLGOIN HAMUURSAN GARUUDLSANALAA UGUH BHDAA
    2012 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.47.130)
    МАНАН-ын гишүүд элдэв чирэгдэлгүй ногоон гэрлээр дэвшээд МАХН-аас нэр дэвшвэл яаж ийж өө эрж байгаад болиулаад байдаг . тэр тусмаа ард түмээн МАХН-ыг дэмжээрэй.
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • ИРГЭН (202.55.186.20)
    Х. БАТТУЛГА ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЮМТАЙ ХҮН
    2012 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (124.158.124.147)
    za daaa dandaa business hiideg garuud turd orj mongoliig min harin ch neg huvaaj ideh n dee
    2012 оны 06 сарын 05 | Хариулах
  • x (183.81.171.6)
    yu hiideg n gol n bishee,hun baih n l chuhal shuu itgej baina ardchilsan namd.
    2012 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.18.132)
    Ene bisness man humuusiig tord gargakhaa boliooo. Yaach ajilsan company erkh turuund l bn. Bas medeej oorsdoo huuli bus toriin huvchlald orolzson nokhduud l bgaa.
    2012 оны 06 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    1 цаг 0 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    1 цаг 16 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    1 цаг 27 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    1 цаг 35 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    1 цаг 52 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    1 цаг 54 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    17 цаг 0 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    17 цаг 33 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    17 цаг 44 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    17 цаг 46 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    17 цаг 53 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    18 цаг 49 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    19 цаг 0 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    19 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    19 цаг 59 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    20 цаг 11 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    20 цаг 45 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    21 цаг 10 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    22 цаг 12 мин
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
    22 цаг 33 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК