Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хямдруулахдаа ”луу унждаг ” аж ахуй нэгжүүд ”залилан” хийдэг үү?

2015-10-30
0
ЖИРГЭХ

        Монголын хямдралтай худалдаа гэж хямралтай иргэдийн сэтгэлзүйгээр тоглосон бизнесийн арга заль байдгийг хүн бүр хэлэх боллоо.  Агуулах чөлөөлөх худалдаа, хямдрал, сугалаа гээд л ядарсан иргэдийг татах олон үйл ажиллагаа байдаг.  Гэвч нийслэлийнхээ ойн баяраар хүртэл иргэдээр тоглоом наадгай хийдэг улс бас байдгийг ард иргэд нүдээрээ харж, биеэрээ мэдэрлээ.

 

Мэдээж хүний хэрэгцээ гэж хязгааргүй. Алхам тутамд хэрэгцээ яригдана. Гэтэл энэ бүхнийг овжноор ашиглах сүйхээтэй хүмүүсийн арга зальд талхны мөнгөө олох гэж арга ядаж яваа жирийн иргэд өртөж байна.

Харин аж ахуй нэгжүүд хямдралтай худалдаа нэрийн дор бараа бүтээгдэхүүнээ борлуулж, ашиг хонжоо олох сонирхол туйлын их байгаа нь өчигдрийн үйл ажиллагаанаас тод харагдаж байв.

 

"Нүглийг нүдийг гурилаар хуурна"  гэгчээр анхнаасаа 70 хувь хүртэл хямдарна гэж реклам суртачилгаагаа цацаж байсан аж ахуй нэгжүүд 10 хувийн хямдрал гэсэн тодотголтой зогсож байх юм.

10 хувь ч болтугай хямдарсан нь болой доо гэсэн иргэд өөрсдийн хэрэгцээт бүтээгдэхүүн рүү бөөн, бөөнөөрөө хошуурч харагдана.  Харин зах зээлийн үнэ ханшаа судалдсан, бараа бүтээгдэхүүний үнийн дүнг гаргаахгүй хашир эмээ, өвөө нар хямдарсан зүйл байхгүй байгааг ажиглан халаглан зогсож харагдана лээ.

 

Мэдээж бидний зүгээс дан ганц иргэдийн хэлсэнд дулдуйдахыг хүссэнгүй хямдралтай худалдаагаар хэсэг явж зарим худалдагчаас асууж шалгаав. Гэтэл дэлгүүрт бүтээгдэхүүн нь хэдэн төгрөгөөр зарагддагийг ч мэдэхгүй хэрнээ дэлгүүрийн үнээс 10 хувиар хямдарсан гэх зүйл хэлж зогсох худалдагчид ч таарч байлаа.

Зарим газар бүр үйлдвэрийн үнээ нэмж зарж байна гэх бухимдсан иргэд ч байсныг нуух юун. Тухайлбал, “Янмал” оймсны үйлдвэр 1800 төгрөгөөр худалддаг оймсоо 2000 төгрөгөөр зарж байв.
 
Өвлийн улирал хаяанд ирж, хүйт тажигнасан энэ үед иргэдийн голлох хэрэгцээ зузаан оймс байх нь дамжиггүй. Тэр ч утгаараа иргэд эндээс хямдарсан үнээр оймсоо бөөндөж авахаар иржээ. Гэтэл тус үйлдвэрийнхэн нэг бүрийг 2000 төгрөг. Харин тавыг авбал 1800 төгрөг” хэмээсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж орхив. 

Мөн “Чансаа” гутлын дэлгүүр зарим гутлаа 35-75 мянган төгрөгөөр худалдаалж байна гэсэн ч лангуун дээр нь 35 мянган төгрөгийн үнэтэй гутал байгаагүй юм. Гэвч тэд сугалаа нэрийн дор зарим иргэдийг басхүү баясгаад авсаныг хэлэх нь зүйтэй биз.
 

Америкт зул сарын баярын үеэр бүх зүйл хямдарч, бөөн юм болдог шиг   хямдралтай худалдаа иргэдийг огшоодог.  Гэтэл яг хямдрах дээрээ тулсан чинь манай үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд жинхэнэ утгаараа “луу унждаг” гэдгийг хэн хүнгүй мэддэг боллоо.

Гэвч юмыг яаж мэдхэв гэж горьдлого тээсэн ард иргэд их хотын хямдрал нэртэй "зальжин бизнес" рүү чиглэлээ өөрчилсөөр...  

 

Тэгэхээр хямдрана гэдэг үнээ бууруулахыг хэлэхээс биш үнээ нэмэхийг хэлдэггүй гэдгийг хямдралтай худалдааг зохион байгуулагч талуудаас аж ахуй нэгжүүддээ ойлгуулмаар юм.

 

Бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн аж ахуй нэгжүүд азтай юу, үнэ ижил барааг уралдаж авч байгаа иргэд азгүй юу гэдгийг сонжоод суугаад баймааргүй л байх юм. 

Д.Дуулим

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
“Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
“Алтан цом-2026” хагас шигшээ барилдаан дөрөвдүгээр сарын 11-нд болно
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • үнээ буулгъяа (124.158.107.20)
    Зөв, санал нэгтэй байна. түүхийн эдийн үнэ, гадаад валют ханш, зах зээлийн эрэлт буурсан үед барааны үнээ буулгадаг, үнийг үндэслэлтэй зөв тогтоодог болгохыг нийт бизнес эрхлэгч тэр дотороо зах зээлд давамгай том компаниудыг Засгийн газар, нийслэл, орон нутгийн эрх баригчид уриалж хамтарч ажиллаачээ.
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Ашиг (202.21.106.156)
    Бизнесийнхэн хөгжилтэй орнуудад 10 хүртэл хувийн ашиг хардаг бол орост 30-40 хувийн ашиг олохын төлөө байдаг тухай оросын ТВ-ээр ярьж байхыг сонссон. Гэтэл манайд доод тал нь 100-аас 300 хувийн ашиг олохын төлөө улайрах юм. Эрээнд жижиглэнгийн үнээр 20 юань буюу 6600 төгрөгөөр зарж байгаа үе мөчний үрэлийг Манай шидэт үрэл гэдэг компани жилийн өмнө 22000 төгрөгөөр зарж байсан. Одоо хэд болж өссөнийг мэдэхгүй. Үйлдвэртээ бөөний үнээр үүнээс ч хямдхан байгаа нь ойлгомжтой. Тээвэр, татвар, цалин бусад зардлыг тооцоод 10000 төгрөг гэж тооцвол 220 хувийн ашиг олж байна. Ер нь үнийг хянадаг газар байна уу
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
    • Зочин
      За ийм юм хаана байгаа юм, больж үз. Ингээд нугалаад, хугалаад зараад байдаг бол бид чинь бүгд саятан болно биз дээ. Амьдралд ойртож, газардаж үз найз минь. Амжилт.
      2015 оны 10 сарын 30
  • Ашиг (202.21.106.156)
    Бизнесийнхэн хөгжилтэй орнуудад 10 хүртэл хувийн ашиг хардаг бол орост 30-40 хувийн ашиг олохын төлөө байдаг тухай оросын ТВ-ээр ярьж байхыг сонссон. Гэтэл манайд доод тал нь 100-аас 300 хувийн ашиг олохын төлөө улайрах юм. Эрээнд жижиглэнгийн үнээр 20 6600 төгюанаар зарж байгаа үе мөчний үрэлийг Манай шидэт үрэл гэдэг компани жилийн өмнө 22000 төгрөгөөр зарж байсан. Одоо хэд болж өссөнийг мэдэхгүй. Үйлдвэртээ бөөний үнээр үүнээс ч хямдхан байгаа нь ойлгомжтой. Тээвэр, татвар, цалин бусад зардлыг тооцоод 10000 төгрөг гэж тооцвол 220 хувийн ашиг олж байна. Ер нь үнийг хянадаг газар байна уу
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.106.137)
    ХАИРИН Ч ҮНЭ НЬ НЭМЭГДСЭН БАЙНА ШҮҮ....
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (150.129.140.205)
    хямдрал гэж юмныхаа үнийг хэдэн хувь нэмчээд дараа тэдэн хувь хямдарлаа гээд хуучин зарж байсан үнээрээ зараад л ийм л хямдрал байдаг даа
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.29.112)
    Ямарч хямдарсан зүйл алга байна лээ дээ.Худлаа ярихаа болио хүмүүсээ.Энэ бол Батүүл даргын л сонгуулийн пиар мөнөөс мөн байна лээ шүү хүмүүсээ.
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.12.170)
    Америкийн хуулинд ЭДИЙН БОЛОН ЭДИЙН БУС АШИГ ОЛОХ ЗОРИЛГООР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААвал шийтгэх заалт эрүүгийн хуульд нь байдаг. Энд сонгуульд өрсөлдөхдөө хүртэл худал амлалт өгөх бусдыг гүтгэх хүртэл багтана. Маш хэрэгтэй. Манай нийтийг хамарсан худалчийн орчинд цаг нь болоогүй байж болох л юм.
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • c (103.26.193.172)
    ingeed baihaar undesnii uildveree demjihees durgyi hureed bna
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
    • Зочин
      yag tiim
      2015 оны 10 сарын 30
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ байгууллага CS2-оос гадна MLBB болон PUBG Mobile зэрэг төрлүүдэд өргөжиж байна
    6 цаг 28 мин
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
    9 цаг 11 мин
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
    9 цаг 50 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо
    9 цаг 51 мин
  • “Алтан цом-2026” хагас шигшээ барилдаан дөрөвдүгээр сарын 11-нд болно
    9 цаг 55 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо
    9 цаг 58 мин
  • Ж.Батжаргал: Тариаланчдад дизель түлшийг өртөг нэмэгдээгүй үнээр нийлүүлнэ
    10 цаг 28 мин
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
    11 цаг 19 мин
  • “Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна
    12 цаг 8 мин
  • Хүүхдийн 100к + 100к урамшуулалт хөтөлбөр эхэллээ
    12 цаг 27 мин
  • Ц.Идэрбат: Хаврын тариалалтад онцгой анхаарна
    12 цаг 55 мин
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
    13 цаг 12 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
    13 цаг 27 мин
  • Х.Ганхуягийн Шадар сайдаар ажиллах хугацаандаа хийсэн ОНЦЛОХ ажлууд
    14 цаг 4 мин
  • П.Наранбаяр: Дээрэлхэлт дэргэд гарахад дэмжиж алга ташихгүй байваас түлшгүй гал адил өөрөө унтарна
    14 цаг 8 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
    14 цаг 34 мин
  • ФОТО: 100 буудалт даамын нээлттэй тэмцээн 7 насны ангиллаар Д.Сүхбаатарын талбайд болж байна
    14 цаг 36 мин
  • Б.Жавхлан: "Үндэсний ногоон лаб" платформ иргэд, хөрөнгө оруулагчдыг холбох гүүр болно
    15 цаг 11 мин
  • Хууль бусаар барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэргээр Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр АТГ-т шалгагдаж байна
    15 цаг 22 мин
  • Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
    15 цаг 50 мин
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК