УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй байгаа стандартыг шинэчилж, өөрчилж, нийцүүлэхээсээ урьтаж одоо байгаагаа дагаж мөрдүүлнэ гэхээр үзэл баримтлалын түвшинд хэрэгжихэд, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Бидний хэлдэг төрийн зохицуулалтын оролцоог цөөлнө гэдэг үзэл баримтлалын эсрэг болж байна. Энэ талаар хууль санаачлагчид мэдээлэл өгөөч" гэв.