Япон Улсын Байгаль орчны яамны судалгааны хорооны гишүүн асан, профессор багш Мизохата Акира өнгөрсөн оны хоёрдугаар сараас энэ оны тавдугаар cap хүртэл Улаанбаатар хотын агаарын тоосонцорын бүтэц, найрлагыг судалжээ. Ингэхдээ 100 айл, Баруун дөрвөн зам, Цаг уур, орчны шинжилгээний газар зэрэг таван цэгээс улирал бүр дээж авч шинжилсэн байна. Тоосонцрыг РМ2.5- маш жижиг ширхэгтэй, РМЮ- том ширхэгтэй гэж ангилдаг аж. Судалгаагаар 100 айл орчмоор жижиг, том ширхэгтэй тоосонцор аль, аль нь хамгийн их гарчээ. Жижиг тоосонцорын дундаж агууламж нь 56.7 грамм шоо метр бол том тоосонцор нь 106.8 грамм шоо метр байгаа аж. Энэ нь байх ёстой хэмжээнээсээ тав дахин их юм. Жижиг ширхэгтэй тоосонцор нь хүний уушгинд хүрч өвчлүүлдэг бол том ширхэгтэй нь хамар битүүрэх, амьсгалын замын өвчин тусахад нөлөөлдөг байна.