Өнөөдөр шүүх хурал нь болж байгаа хурандаа Ч.Амарболдын өмгөөлөгчийг сольжээ

Өнөөдөр шүүх хурал нь болж байгаа хурандаа Ч.Амарболдын өмгөөлөгчийг сольжээ. Түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан С.Нарангэрэл хуульч өчигдөр орой албан ёсоор Ч.Амарболдыг өмгөөлөхөөс татгалзаж байгаагаа бичгээр ирүүлсэн байна. Тэрбээр МАХН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй юм. Тиймээс Ч.Амарболд С.Нарангэрэлийн оронд Ж.Яринпилийг сонгожээ. Цагдан хорих 461-р ангид болох гэж буй шүүх хурал одоогоор эхлээгүй байна.