ОХУ-ын рок дуучин, аят зохиогч, хөгжимчин, жүжигчин Виктор Цойгийн 50
насны ойн хүрээнд түүний амьдарч байсан Санкт-Петербург хотын төв
гудамжинд “Цой нэртэй од” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдсэн байна. Энэхүү
үзэсгэлэнд хар, цагаан 44 гэрэл зургийг дэлгэн тавьжээ.

ОХУ-ын рок дуучин, аят зохиогч, хөгжимчин, жүжигчин Виктор Цойгийн 50 насны ойн хүрээнд түүний амьдарч байсан Санкт-Петербург хотын төв гудамжинд “Цой нэртэй од” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдсэн байна. Энэхүү үзэсгэлэнд хар, цагаан 44 гэрэл зургийг дэлгэн тавьжээ. Ирэх долдугаар сарын 21-нд төрсөн өдрөөр нь үзэсгэлэнг хаах ажээ. Харин үзэсгэлэнд тавигдсан гэрэл зургуудыг Оросын урлагийн музейд мөнхлөх юм байна. Түүнчлэн Рок хөгжимчний тоглосон болоод түүний тухай киног олон арван хотод гаргах аж. Тухайлбал, хөгжимчний амьдралын тухай өгүүлэх Алексей Учителийн бүтээсэн “Сүүлчийн баатар” баримтат киног үзүүлнэ. Виктор Цойн концерт болоод сонирхогчийн камераар авсан зургийг найруулагч кинондоо ашиглажээ.

Өнөөдөр Орос орон даяар Виктор Цойг эргэн дурсаж байна. Виктор цойг бол Оросын рок хөгжимд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй кино урлагт хүчтэй хүч үзэж олон арван кинонд дүрээ бүтээжээ. Тэрбээр анхныхаа дууг 17 настайдаа зохиож мөн тоглолтоо хийж байсан тухайн үедээ шуугайн тарьж байсан. Тэрээр 1990 оны наймдугаар сарын 15-нд 28 настайдаа автын осолд орж амь насаа алдсан юм.