ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас өнгөрсөн лхагва гарагийн орой 22.30 цагт саатуулсан. Саатуулах болсон үндэслэл нь авлига авсан учраас гэж эх сурвалж мэдээлж байгаа юм.
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг сэжигтнээр татаж, 14 хоног цагдан хорихоор болжээ. Хэрэв энэ хугацаанд яллагдагчаар татвал түүнийг цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгах эрх нь нээлттэй юм байна.
Одоогийн байдлаар АТГ-аас сайд Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Тэгэхээр хэрэв ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын гэм буруутай нь тогтоогдвол 5 жил хүртэлх хорих ялаар шийтгүүлж болзошгүй байна.
Түүнийг жолооч, туслахынх нь хамт шалгаж байгаа гэж байгаа ч 4-5 хүнийг холбогдуулан шалгаж байгаа талаар бид мэдээлсэн. Тодруулбал, шалгагдаж эхэлсэн хүмүүс дунд "Метро Нетворк" компанийн захирал Г гэгч байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Энэ талаар эргэн мэдээлнэ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)