БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Офицеруудын ордны урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын JEA троллейбусны жолооч А нь явган зорчигч 17 настай эмэгтэй У нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн байна.
Мөн БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө З дугаар эмнэлгийн зүүн замд H.Conota маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 63 настай эрэгтэй Д-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан. Жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/