Хөдөө орон нутагт Орхон аймгийн Жаргалант сумаас 4 километрт асфальтан замд N.Canter маркийн авто машины жолооч Х нь Б жолоочтой Хятад улсад үйлдвэрлэсэн Бүргэд маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 25 настай эрэгтэй Б нас барсан.
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3–р багийн нутаг Бүрдэн Цохиот гэх газар Istana маркийн авто машины жолооч нь H.Porter маркийн С жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 34 настай эрэгтэй С нас барсан, мөн аймгийн Хайрхандулаан сумын нутаг Даравгай гэх газар Hino маркийн авто машины жолооч Э нь Howo маркийн Ш жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 45 настай эрэгтэй Э нас барсан хэргүүд гарчээ.
Д.Ундрах /24tsag.mn/