
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 274 дүгээр зүйлийн 274.2, 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт зааснаар цэргийн албаны эсрэг гэмт хэрэг үйлдсэн, эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх, хэрэгжүүлэхгүй байх гэсэн үндэслэлээр буруутган шүүж байгаа.
Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар С.Хишигжаргал, Ц.Уртнасан, хохирогчдын өмгөөлөгчөөр О.Баасанхүү, шүүгдэгч ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр академич Ж.Яримпил, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр М.Алтан-Өлзий нар оролцож байна.